ИНҮТ-ӨӨС “БУЯНТ-УХАА” САЛБАР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЛ ТОГООНД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2023/11/16

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан, Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Батнавч нар хамтарсан уулзалт хийж, өнгөрсөн оны хамтын гэрээгээ дүгнэн, энэ жилийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. ИНҮТ-ийн даргын зүгээс Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбарыг ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл хариуцан ажиллах чиглэл өгсний дагуу ИНҮТ-ийн харьяа албадаар “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийн барилга байгууламж, сантехникийн холболтууд, гэрэл цахилгаан, хяналтын камер зэрэгт үзлэг оношилгоо хийлгэж ажилласан юм.

Мөн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа зүйлсийн судалгааг авч, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдан авалтуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу гал тогоонд шаардлагатай байсан дөрвөн ширэмтэй плитка, ус буцалгагчийн худалдан авалт хийгдсэнийг ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан өнөөдөр цэцэрлэгчийн эрхлэгч Н.Батнавч тэргүүтэй хамт олонд хүлээлгэн өглөө.


 

Холбоотой мэдээ

ИНЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН Э.ТӨРБАЯР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
2025/01/16

 Монгол Улсын Зам, тээврийн сайдын тушаалаар ИНЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Э.Төрбаяр өнөөдөр тамгаа гардаж, ажлаа хүлээн авлаа. Харин түүний өмнө ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Мөнхтуяагийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай байгуулсан “Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах” гэрээний хугацаа дуусгавар болсон тул ИНЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байна. ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр тамгаа гардаж аваад хэлсэн үгэндээ, ИНЕГ-ын чиг үүрэг нь төрийн хяналт шалгалтын тухай хууль болоод иргэний нисэхийн тухай хууль, бусад хуулиудын хүрээнд нисэхийн аюулгүй байдал, аюулгүй хамгаалалтын хяналт зохицуулалтыг бүрэн хангахад чиглэгдэх тул мэргэжлийн өндөр ур чадвар, зохион байгуулалт, ажлын өндөр бүтээмж шаардагдана гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр ИНҮТ-ийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа шинэчлэгдсэн хуулийн дагуу бүх бичиг баримт, бүтэц, орон тооны чиг үүрэг, үйл ажиллагааны заавар журмыг боловсруулах ажилд онцгойлон анхаарч ажилласнаа дурдаад хуучин дүрмээр чиг үүрэг болгон дээрээ хэвтээ тогтолцоогоор гэрчилгээждэг байсныг ИНҮТ дээр гэрчилгээжүүлж чадсан амаргүй бөгөөд томоохон ажилд маш сайн дэмжиж ажиллаж байсан ИНЕГ-ын дарга, Даргын зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийллээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд орлогоо нэмэгдүүлэх, хуримтлагдсан авлагаа барагдуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажилласан гэдгийг ИНЕГ-ын дарга асан Ч.Мөнхтуяа ажлаа хүлээлгэн өгөхдөө онцоллоо. 2024 оны 6 дугаар сараас агаарын навигацийн хураамж тооцох аргачлалыг шинэчилсэн, мөн нислэгийн тоо нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс хамаарч орлого нэмэгдэн улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөө бүрэн төвлөрүүлж, олон улсын дүрмийн дагуу байвал зохих мөнгөн үлдэгдлээ бүрдүүлэн амжилттай ажилласан байна.ИНЕГ-ын 2024 онд Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 19 зорилтын хүрээнд 130 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаснаас урьдчилсан байдлаар 91.3 хувийн хэрэгжилттэй байгаа. 2025 онд Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 18 зорилтын хүрээнд 147 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган Зам, тээврийн сайдаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр батлуулсан байна. ИНЕГ-ын 2025 оны төсвийг батлуулах, ажилтнуудын цалин хөлсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, батлагдсан төсвийн дагуу цалин хөлсийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 хувиар нэмэгдүүлэх, Иргэний нисэхийн 57 дүрмийн төслийг Зам, тээврийн сайдаар батлуулж, мөрдөж ажиллах, АНУ-руу хийх шууд нислэгийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг Зам, тээврийн сайдаар шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах, үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, гэрчилгээжих гэх мэт томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.Иргэний нисэхийн тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэхтэй холбогдуулан Зам тээврийн сайдын баталсан тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталснаар 8 газар, 6 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор батлагдсан ИНЕГ-ын 106 орон тоонд 95 ажилтан, үүнээс иргэний нисэхийн хяналтын байцаагч 45 ажилтан байна. 

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК IATA-НЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АУДИТ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЖ, ГЭРЧИЛГЭЭ ХҮЛЭЭЖ АВЛАА
2024/05/01

Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Аюулгүй ажиллагааны аудит /IOSA/ шалгалтад амжилттай хамрагдаж гэрчилгээ хүлээж авлаа.Олон улсын агаарын тээврийн холбоо IATA-оос явуулдаг IOSA аудит шалгалт нь агаарын тээврийн компанийн нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, аюулгүй байдлын удирдлага зэрэг хяналтын системийг үнэлж шалгадаг олон улсын томоохон шалгалт юм.Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК энэхүү цогц үнэлгээг амжилттай давснаар аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн агаарын тээвэрлэгч болохоо батлан харууллаа.Дашрамд дурдахад, “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 6 дугаар сараас эхлэн олон улсын нислэгээ сэргээж Праг, Хонг Конг, Чёнжу, Пусан зэрэг чиглэлүүд рүү хуваарьт нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.