“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” ОЛОН УЛСЫН ФОРУМ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023/11/15

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Чөлөөт агаарын зай” олон улсын форум хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд үргэлжилж байна.

Өнөөдрийн форумд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын төлөөлөгчид, гадны улс орнуудын агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөл болон Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын хамт олон оролцож байна.

Форумын эхэнд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа үг хэлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

Форумын 2 дахь өдөр дараах илтгэлүүд танилцуулагдлаа.

 

Илтгэл 1

Сэдэв: “Чөлөөт агаарын зайн тодорхойлолт, үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, хандлага”

Илтгэгч: Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн нислэгийн хөдөлгөөний менежментийн мэргэжилтэн Хюк Жин Квон

Илтгэл 2

Сэдэв: “Европын нислэгийн үйл ажиллагааны шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний менежментийн систем”

Илтгэгч: Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын агаарын зайн зохион байгуулалтын газрын дарга Тодоров Тихомир 

Илтгэл 3

Сэдэв: “Чөлөөт агаарын зайн менежмент ба нислэгийн удирдагчдын сургалт, хөгжил”

Илтгэгч: Индонези улсын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын Агаарын навигацийн төлөвлөлт, хөгжлийн газрын дэд дарга Сетио Анггоро

Илтгэл 4

Сэдэв: “Чөлөөт агаарын зайн нислэгийн төлөвлөлт ба үйл ажиллагаа”

Илтгэгч: Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Хойд Азийн бүсийн төвийн нислэгийн аюулгүй ажиллагааны менежер Бин Хү

Илтгэл 5

Сэдэв: ”Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл”Илтгэгч: Испани Улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “INDRA” компанийн төлөөлөгч Жан Чи 




Холбоотой мэдээ

ИНЕГ СПОРТЫН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
2024/04/22

Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан 5 төрөлт спортын арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ИНЕГ болон Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 8 багийн нийт 109 ажилтан авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсон байна. Тэмцээний нийт дүнгээр 1-р байрыг ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа ахлагчтай “НОГООН БАГ” эзэлсэн бол 2 дугаар байранд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр ахлагчтай “БОР БАГ” орж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ахлагчтай “ЦАГААН БАГ” 3 дугаар байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцжээ.  Нийт 8 багаас хамгийн сайн зохион байгуулалттай багаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар ахлагчтай “Ягаан Баг” тодорсон байна. Нийт оролцсон тамирчдадаа баяр хүргэж, ажлын болон спортын өндөр амжилтыг хүсье.