12. Аэродромын гэрчилгээ

2024/09/27

Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж нь тогтмол агаарын тээврийн нислэгт ашиглагдах иргэний нисэхийн аэродромын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авна гэж заасан байдаг. Иргэний нисэхийн аэродромын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Иргэний нисэхийн тухай хуулийн 13, 19 дүгээр зүйлд Иргэний нисэхийн ерөнхий газар нь Иргэний нисэхийн багц дүрмийн дагуу олгоно гэж заасны дагуу ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа,  гэрчилгээжүүлэлт” дүрмээр энэхүү үйл ажиллагааг зохицуулдаг.

Зам, тээвэр, хөгжлийн Сайдын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тушаалын  07 дугаар хавсралтаар батлагдсан ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрмийн B Бүлэг “Гэрчилгээжүүлэлтийн шаардлага”–д заагдсан шаардлагуудыг бүрэн хангасан хуулийн этгээд Монгол Улсад Аэродромын үйл ажиллагаа эрхлэх албан хүсэлтээ өргөдлийн хамт ИНЕГ-ын даргад гаргана.

  • Өргөдлийг САА24139/01 дугаартай маягтаар ирүүлэх бөгөөд түүнийг дагалдах 24FPP эсхүл 24FPPDEC маягтыг гүйцэд бөглөсөн, маягтад заагдсан баримтуудыг хавсаргасан байна;
  • Өргөдлийн хамт Ерөнхий заавар;
  • Эрх бүхий геодезийн ажилтны баталгаажуулсан тухайн аэродром болон байгууламжийн дэвсгэр зураг;
  • Тухайн газрын аэродромын зорилгоор ашиглах хууль ёсны эрхтэй болохыг нотлох баримт;
  • Зохих төлбөрийн баримтыг албан бичгээр ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

Хүсэлтийг гэрчилгээ шаардлагатай хугацаанаас 90-ээс доошгүй хоногийн өмнө ИНЕГ-ын даргад хүргүүлнэ. Аэродромыг гэрчилгээжүүлэхэд тавигдах шаардлагуудын талаарх мэдээллийг  ИНД-139 дүрмээс авч, холбогдох бэлтгэлийг хангасны дараа өргөдлийг гаргана уу.

Аэродромын гэрчилгээжүүлэлттэй холбогдолтой бусад баримт бичгүүд:

  • ИНД-157“Аэродром байгуулах, өөрчлөх, нээх ба хаах”,
  • AC139-2 Aerodrome certification exposition
  • AC139-3 Aerodrome inspection programme and condition reporting
  • AC139-4 Aerodrome Rescue and Firefighting
  • AC139-5 Operational safety during works on aerodromes
  • AC139-7 Aerodrome Standards and Requirements:
  • Aeroplanes at or below 5700 MCTOW – Non Air Transport Operations
  • AC139-9 Notification of aerodrome data and information
  • AC139-10 Control of obstacles
  • AC139-11 Use of day – VFR aerodromes
  • AC139-12 Aerodromes – Certification, Operation and Use – UNICOM and AWIB Services
  • AC139-13 Aerodrome maintenance: Runway surface friction characteristics and friction testing
  • AC139-14 Aerodrome Certification – Aerodrome Emergency Plan
  • AC139-15 Aeronautical Studies for Aerodrome Operators
  • Хэлипорт MNS 6784-2019
  • ЗТХСайдын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дугаар тушаалаар батлагдсан “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт техникийн баримт бичиг”

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны

Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтэс

                                                                                                                                                

Гэрчилгээний дугаарАэродромын нэрАэродром байрлаж буй аймаг, сумын нэрАэродромын гэрчилгээ эзэмшигчАэрдромын байршил илгээгч 4 үсгийн КодАэродромын хяналтын кодГэрчилгээний хүчинтэй хугацаа
1.13Чингис хаан ОУНБТөв аймгийн Сэргэлэн сум“НьюУлаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХКZMCK4E2025.09.30
2.06 ГурвансайханӨмнөговь аймаг, Даланзадгад сум“Гурвансайхан” НБZMDZ2024.11.01
3.

07

 

Дэглий цагаанУвс аймаг, Түргэн сум“Дэглий цагаан” НБZMUG2024.11.01
4.03ХанбумбатӨмнөговь аймаг, Ханбогд сум“Эй Си Эйч Сервисес”ХХКZNKB2026.10.30
5.05МөрөнХөвсгөл аймгийн Мөрөн сум“Мөрөн” НБZMMN2025.11.30
6.17ӨлгийБаян-Өлгий аймгийн Өлгий сум“Өлгий” НБZMUL2028.04.30
7.21АлтайГовь-Алтай аймгийн Есөнбулаг сум“Алтай” НБZMAT2028.04.01
8.19ХовдХовд аймгийн Жаргалант сум“Ховд” НБZMKD2028.05.30
9.24Отгон тэнгэрЗавхан аймгийн Алдархаан сум“Отгон тэнгэр” НБZMDN2028.08.31
10.04ЧойбалсанДорнод аймгийн, Хэрлэн сум“Чойбалсан” НБZMCD2026.10.30
11.15БаянхонгорБаянхонгор аймгийн Баянхонгор сум“Баянхонгор” НБZMBH2029.07.30
12.20“Буянт-Ухаа” нисэх буудалУБ хот,  Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа“Иргэний нисэхийн үндэсний төв”  Төрийн өмчит ААТҮГ “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалZMUB4D2026.10.05

 

ИНД 139-ийн дагуу Монгол Улсын хэмжээнд

Хязгаарлагдмал гэрчилгээ олгогдсон нисэх буудлууд

 

Гэрчилгээний дугаарАэродромын нэрАэродром байрлаж буй аймаг, сумын нэрАэродромын гэрчилгээ эзэмшигчАэрдромын байршил илгээгч 4 үсгийн КодАэродромын хяналтын кодГэрчилгээний хүчинтэй хугацаа
1.02“Арвайхээр” нисэх буудалӨвөрхангай аймаг, Арвайхээр сумАрвайхээр нисэх буудалZMAH3C2028.06.30
2.03“Тосонцэнгэл” нисэх буудалЗавхан аймаг, Тосонцэнгэл сум“Тосонцэнгэл” нисэх буудалZBTL2028.06.30
3.06“Баруун-Урт” нисэх буудалСүхбаатар аймаг, Баруун-Урт сум“Баруун-Урт” нисэх буудалZMBU3C2025.06.30