Чиг үүрэг

2024/12/09

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЕРӨНХИЙ БОЛОН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

 

Ерөнхий чиг үүрэг-1:   Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах, Монгол Улсын болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын бодлого, чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулахад иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг холбогдох мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;

Үндсэн чиг үүрэг

Дэд чиг үүрэг

Хамтран хэрэгжүүлэх чиг үүрэг, оролцогчид

ҮЧҮ-1: Агаарын навигаци, нисэх буудлуудын үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг сайжруулах;

Агаарын навигаци, нисэх буудлуудын үйлчилгээг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын бодлого, чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөр, стандартын санал, төслийг боловсруулах

Зам, тээврийн хөгжлийн яам, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Төр, хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд, Нутгийн захиргааны байгууллага, Сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, бусад төрийн байгууллага, Олон улсын болон дотоодын банк, санхүүгийн байгууллага, гадаадын бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчид, Төрийн бус байгууллагууд, иргэд

 

Хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, биелэлтийг хангах

Олон улсын стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн холбоо, навигаци, ажиглалтын болон нисэх буудлуудын аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүрх олон улсын өнгөрөлтийн нислэг, дамжин тээвэрлэлтийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах

Агаарын зайн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох

ҮЧҮ-2: Хэрэгжүүлэгч агентлагийн стратеги зорилтыг биелүүлэхэд, үйл ажиллагааг оновчтой удирдлагаар хангах;

Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх

Санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах

Төсвийн шууд захирагчийн эрхлэх ажлын хүрээний дотоод бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх

ҮЧҮ-3: Төсвийг тогтоосон журмын дагуу үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх;

Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах

Төсвийн шууд захирагчийн хүрээний төсөв, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх, зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэн явуулах

Байгууллагын хагас жил, жилийн эцсийн тайланг үндэслэн эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх

Хөрөнгө, санхүүгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих, байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн ашиглалтад бүртгэлээр хяналт тавих

Хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг бусад нэгжүүдтэй хамтран тодорхойлж, бодлогын саналыг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг хангах

Ерөнхий чиг үүрэг-2: Иргэний нисэхийн аюулгүй  ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулах;

Үндсэн чиг үүрэг

Дэд чиг үүрэг

Хамтран хэрэгжүүлэх чиг үүрэг, оролцогчид

ҮЧҮ-4: Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулах;

Иргэний нисэхийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэгчдийг гэрчилгээжүүлэх, хувь хүнийг үнэмлэхжүүлэх замаар тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих;

Зам, тээврийн хөгжлийн яам, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Төр, хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд, Нутгийн захиргааны байгууллага, Сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, бусад төрийн байгууллага, Олон улсын болон дотоодын банк, санхүүгийн байгууллага, гадаадын бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчид, Төрийн бус байгууллагууд, иргэд

Аюулгүй ажиллагааны удирдлагыг хангах;

Нислэг-техникийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;

Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

Ерөнхий чиг үүрэг-3: Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;

Үндсэн чиг үүрэг

Дэд чиг үүрэг

Хамтран хэрэгжүүлэх чиг үүрэг, оролцогчид

ҮЧҮ-5: Иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, төсөл боловсруулах;

Иргэний нисэхийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, төслийг боловсруулах, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах;

Зам, тээврийн хөгжлийн яам, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Төр, хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд, Нутгийн захиргааны байгууллага, Сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, бусад төрийн байгууллага, Олон улсын болон дотоодын банк, санхүүгийн байгууллага, гадаадын бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчид, Төрийн бус байгууллагууд, иргэд

Иргэний нисэхийн дүрмийн төсөл боловсруулах, батлуулах, батлагдсан дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах

Салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах

Салбарын хэмжээнд мөрдөж буй хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, кодификаци хийх

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын эрхлэх хүрээний асуудлаар гарсан эрх зүйн маргааныг шүүх, хууль хяналтын байгууллагаар хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагын удирдлагыг итгэмжлэлээр төлөөлөн оролцох, үр дүнг тайлагнах

Ерөнхий чиг үүрэг-4: Агаарын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх;

ҮЧҮ-6: Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хэрэглэгчийн эрх ашгийг хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн агаарын тээврийг үе шаттай хөгжүүлэх;

Монгол Улсын болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын бодлого, зөвлөмжид нийцүүлэн хөгжүүлэх бодлогын санал боловсруулах

Зам, тээврийн хөгжлийн яам, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Төр, хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд, Нутгийн захиргааны байгууллага, Сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, бусад төрийн байгууллага, Олон улсын болон дотоодын банк, санхүүгийн байгууллага, гадаадын бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчид, Төрийн бус байгууллагууд, иргэд

Агаарын тээврийн эдийн засгийн, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, төсөл боловсруулах

Агаарын тээврийн хүртээмжийг өргөжүүлэх, тогтворжуулах арга хэмжээ авах

Иргэний нисэхийн дэд бүтцийн үйлчилгээний үнэ тарифыг зохицуулах эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах

Салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх

Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гадаад улс болон олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах бэлтгэлийг хангах, олон талт гэрээнд нэгдэн орох, олон улсын гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны оролцоог хангах

Иргэний нисэхийн салбарын статистикийн сан бүрдүүлэх, статистикийн үнэн бодит судалгаанд тулгуурласан мэдээллээр хэрэглэгчийг хангах

Ерөнхий чиг үүрэг-5: Салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг хийх, хэрэгжүүлэх;

ҮЧҮ-7: Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

Салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах

Зам, тээврийн хөгжлийн яам, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Төр, хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд, Нутгийн захиргааны байгууллага, Сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, бусад төрийн байгууллага, Олон улсын болон дотоодын банк, санхүүгийн байгууллага, гадаадын бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчид, Төрийн бус байгууллагууд, иргэд

Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах

Иргэний нисэхийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах

Ерөнхий чиг үүрэг-6:   Агаарын навигаци, нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх;

ҮЧҮ-8: Агаарын навигаци, нисэх буудлуудын тогтвортой, аюулгүй, хүртээмжтэй, үр ашигтай үйлчилгээ үзүүлэх;

 

Агаарын навигацийн үйлчилгээ

Зам, тээврийн хөгжлийн яам, бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Төр, хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд, Нутгийн захиргааны байгууллага, Сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, бусад төрийн байгууллага, Олон улсын болон дотоодын банк, санхүүгийн байгууллага, гадаадын бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчид, Төрийн бус байгууллагууд, иргэд

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ

Нисэхийн мэдээллийн үйлчилгээ

Эрэн хайх, авран туслах мэдээллийн үйлчилгээ

Холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ

Нислэгийн урсгал төлөвлөлтийн үйлчилгээ

Нислэгийн журам зохион үйлчилгээ

Шалгалтын нислэг

Оношилгоо, хэмжил зүй

Нисэх буудлын үйлчилгээ

Аэродромын үйлчилгээ

Аюулгүй байдлын үйлчилгээ

Хамгаалалтын үйлчилгээ

Агаарын хөлгийн газрын үйлчилгээ

Шатахуун хангамж, хадгалалтын үйлчилгээ

Зорчигч үйлчилгээ

Ачаа шуудангийн үйлчилгээ

 



Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Иргэний нисэхийн ерөнхий газар

Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс

Захиргааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Батчимэг

Утас: 71282062

216 тоот өрөө