Тэргүүлэх чиглэл

2025/02/06

§  Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын дагуу тус газар нь Монгол Улсыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-д төлөөлж, ICAO-аас баримталж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх;

§  Чикагогийн конвенц, түүний Хавсралтууд, “Алсын хараа-2050” Монгол Улсын  урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн  үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод иргэний нисэхийн талаар тусгасан зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах;

§  Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах;

§  Иргэний нисэхийн аюулгүй байдлын, нисэхийн аюулгүйн хамгаалалтын болон агаарын тээврийг хялбаршуулах журмыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, зохион байгуулалтаар хангах;

§  Чикагогийн Конвенц, түүний Хавсралтуудад нийцүүлэн иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын стандартыг боловсруулах, батлуулах;

§  Иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын эрсдэлд суурилсан хяналт, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх;

§  Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-aас баримталж буй бодлого, чиг хандлагад нийцүүлэн салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулахад иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг холбогдох мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;

§  Салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг хийх, хэрэгжүүлэх;

§  Агаарын тээврийн салбарын хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангуулах;

§  Агаарын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн зохицуулалтын бодлогын хэрэгжилтийг хангуулах;

§  Агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангуулах.