Дүрмийн шаардлагаас чөлөөлөх гэж ИНД-ийн тухайн шаардлагыг Даргын зөвшөөрсөн өөр хэлбэрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг ойлгоно.

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлт гэж Сайдын баталсан ИНД-ийн тодорхой шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх зорилгоор Даргад гаргасан баримт бичиг юм. ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө, Дарга тухайн хүсэлт нь мөрдөгдөж байгаа ИНД-д шаардсантай дүйцэх аюулгүй байдлын түвшин, эсхүл эрсдэлийн удирдлагын шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийнэ.

Хүсэлт гаргагчийн үүрэг, хариуцлага 
Хүсэлтэд аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээг хавсаргасан байна. Тухайн хүсэлтэд бүрэн гүйцэд үнэлгээ хийх зорилгоор ИНЕГ аюулгүй байдлын зохих түвшнийг хангахаар санал болгож байгаа арга хэмжээ, эсхүл нөхцөлийг багтаасан, Дүрмийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлт гаргасан шалтгааныг дэмжихэд шаардлагатай нотлох баримт болон бичиг баримтыг шаардана.

Хуулийн үндэслэл 
ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэр гаргах бүх тохиолдолд Дарга ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх тухайн шийдвэр нь аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байх ёстой. Дээрх шаардлагыг хангаж байгаа болохыг нотлох зорилгоор дараах үндэслэлүүдийг нь заавал хүргүүлсэн байх ёстой:

  1. цаашдын хэрэгжүүлэлт шаардлагагүй байх хэлбэрээр, ИНД-ийн тухайн шаардлагыг дийлэнхийг хангасан байх; эсхүл
  2. тухайн шаардлагад хамаарах асуудлын хувьд, авч хэрэгжүүлсэн тухайн арга хэмжээ, эсхүл зохицуулалт нь ИНД-ийн тухайн шаардлагыг хэрэгжүүлснээс үр дүнтэй, эсхүл илүү үр дүнтэй байх; эсхүл
  3. тухайн тохиолдолд, ИНД-д заасан шаардлага нь үндэслэлгүй, эсхүл тохиромжгүй байх; эсхүл
  4. тухайн тохиолдолд, ИНД-д заасан шаардлага нь үндэслэлгүй, эсхүл тохиромжгүй болохыг болсон хэрэг явдал харуулсан байх.

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцсан ажилтан
ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцсан ажилтан нь Нислэгийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтын албаны холбогдох байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Даргын гаргах шийдвэрийн үндэслэл болон нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Дүрмийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлтийг Даргад танилцуулахын өмнө, ИНЕГ-аас ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх тухайн үйл явцад иргэний нисэхийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлно.

Шийдвэр гаргах хугацаа 
Хүсэлт гаргагч нь 60-аас доошгүй хоногийн өмнө ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлтийг урьдчилан хүргүүлнэ. ИНЕГ нь 60 хоногийн дотор тухайн хүсэлтийг авч үзэх бөгөөд ялангуяа хэрэв хүсэлт гаргагч тухайн нөхцөл байдлыг хожимдож мэдсэнээс шалтгаалан тухайн хүсэлтийг богино хугацаанд яаралтай, эсхүл онцгой ач холбогдол өгч шийдвэрлэнэ гэж найдах хэрэггүй.

ИНД-ийн шаардлагыг өөр хэлбэрээр хэрэгжүүлэх хүчинтэй шийдвэр 
Энэ мэдээлэлтэй холбоотой залруулга байгаа бол rule@mcaa.gov.mn хаягаар Дүрмийн хэлтэст ирүүлнэ үү.

Дугаар Товч утга Батлагдсан огноо Ангилал