2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Энэтхэгийн Гужарат мужийн Ахмедабад хотын Сардар Валлабхбаи Пател олон улсын нисэх буудлаас Лондонгийн Гатвик нисэх буудал руу хөөрсөн “Air India” компанийн AI171 дугаартай, Boeing 787-8 Dreamliner онгоц хөөрсний дараахан осолдсон харамсалтай үйл явдал болсон. Агаарын хөлөг хөөрөөд удалгүй 625 фут орчим өндөрт гарсны дараа холбоо тасарч, нисэх багийн зүгээс “MAYDAY” дуудлага өгсний дараа Ахмедабад хотын Meghani Nagar хорооллын орчимд унаж, том хэмжээний дэлбэрэлт, гал түймэр гарч, олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан байна. Ослын үед онгоцонд 242 хүн зорчиж явсан бөгөөд үүнээс 230 нь зорчигч, 12 нь нисэх багийн гишүүд байсан байна.Өнөөдрийн байдлаар ослын хохирогчдоос одоогоор 83 хүний цогцос гэр бүлд шилжүүлэгдсэн биеийн үйлчлэлээр, нийт 125 ДНХ дээжийг амжилттайгаар тогтоож, 124 хохирогчийн талаарх мэдээллийг гэр бүлүүдэд албан ёсоор мэдэгдсэн байна.Харин тухайн ослоос ганцхан хүн – Их Британийн иргэн, 40 настай Вишваш Кумар Рамеш амь гарч чадсан юм. Тэрбээр ослын дараах гал түймрийн дунд алхаж байгаагаар олны анхаарлыг татсан. Өнөөдрийн байдлаар тэрбээр шархтсан ч биеийн байдал нь тогтворгүйн улмаас эмнэлгийн асрамжид байнa.Энэхүү ослын шалтгааныг тогтоохоор Энэтхэгийн Иргэний нисэхийн удирдах газар (DGCA) болон Онгоцны ослын мөрдөн шалгах товчоо (AAIB) хамтран ажилласаар байна.Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) Энэтхэгийн ард түмэн, “Air India” компанийн хамт олон, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар болон Иргэний нисэхийн удирдах газар (DGCA)-т гүн эмгэнэл илэрхийлж, энэхүү гарз хохирлын хүнд мөчид эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.Ийм эмгэнэлт тохиолдлууд зөвхөн тухайн орны төдийгүй дэлхийн иргэний нисэхийн нийгэмлэгт гүн гашуудлыг авчирдаг ба цаашид ийм үйл явдал давтагдахгүй талаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ИНЕГ нь агаарын тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын чанарыг дээшлүүлэх олон улсын нийтлэг зорилго руу тэмүүлэн Монголын болон гадаадын орнуудын зорчигчдод аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхээр эрмэлзэн ажиллаж байна.
ИНЕГ, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудыг мэргэжлийн ур чадвар болон хувь хүний түвшинд сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, түлхүүр ажилтнуудын залгамж халааг бэлтгэх, байгууллагын дотоод соёл, эерэг хандлагыг бий болгох зорилготой Менторшип хөтөлбөрийг 2024 оноос хойш 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Харин энэ жилийн хувьд Иргэний нисэхийн ерөнхий газрын хэмжээнд зохион байгуулж буй Менторшип-2025 хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажилтнуудын бүртгэлийг 2025.04.22-нд хүлээн авч, шалгуур үзүүлэлтийг хангасан нийт 8 оролцогч буюу 4 ментор /чиглүүлэгч/, 4 менти /суралцагч/-г сонгон 2025.06.06-ны өдөр хөтөлбөрийг албан ёсоор нээж, Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газрын дарга З.Туяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Хатанбаатар нар хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, амжилт хүслээ.Хөтөлбөрт оролцогч менторууд нь өөрийн хариуцсан ментигийн ур чадвар, сонирхол, ямар чиглэлээр сурч хөгжихийг хүсэж байгаа зэргийг тодорхойлсны үндсэн дээр цаашдын зорилгоо тодорхойлоход нь тусалж, нөөц бололцоогоор ханган, зааж зөвлөн хөтөлбөрийн хугацаанд хэрхэн хөгжиж, ахиц өөрчлөлт гарч байгааг үнэлэх юм. Хөтөлбөр нь 6 сарын хугацаанд үргэлжилнэ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 649 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 323 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 326 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 77 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Өргөдөл, гомдол, мэдээллээр 3 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгаж эхэлжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 5 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 101 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 61 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.Түүнчлэн эрүүгийн 907 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 877 хэрэг шалгагдаж байна.Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдлийг хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Говь-Алтай, Дундговь, Ховд аймгийн Засаг даргын 2024 оны нөөц хөрөнгийн захиран зарцуулалт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэ алт ресурс” ХХК-ийн төсөв, санхүүгийн ил тод байдал, “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагааны ил тод байдал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспорт олголтод тус тус дүн шинжилгээ хийв.Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 20 байгууллагын 1072 албан тушаалтныг хамруулав.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 64.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 164 дуудлага хүлээн авчээ.
Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын 61 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Ёс зүйн хороо, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Зам, тээврийн яам, Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Ойн газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улсын Ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 80 ба түүнээс дээш хувьтай байна.Харин дараах байгууллагад мэдүүлэг гаргах явц 40 ба түүнээс бага хувьтай байна. Тухайлбал,Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамЭдийн засаг, хөгжлийн яамАж үйлдвэр, эрдэс баялгийн яамТөрийн худалдан авах ажиллагааны газарЭрүүл мэндийн даатгалын ерөнхий газар“Эрдэнэс Монгол” ХХКМонгол банкШүүхийн ерөнхий зөвлөлУсны газарСоёл урлагийн газарТөв аймгийн Засаг даргын Тамгын газарСүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ХуралДархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарАлбан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул энэ хугацаанд ХАСХОМ-ээ гаргахыг уриалж байна.