Нисэх буудлуудын үйлчилгээний газар

Нисэх буудлуудын үйлчилгээний газар нь доорх үүрэг, зорилго бүхий ИНЕГ-ын харъяа газар юм.

Тус газар нь зорчигч, агаарын тээвэрлэгч нарыг нисэх буудлын үйлчилгээгээр хангах үүрэгтэй бөгөөд дараах бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Мэргэжлийн хэлтэс
  2. “Чингис хаан” олон улсын буудал
  3. Газрын тусгай үйлчилгээний алба
  4. Орон нутгийн нисэх буудлууд

Нисэх буудлуудын үйлчилгээний газар нь олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд

  1. Чикагогийн конвенцийн Хавсралтууд /9, 14, 17/
  2. Иргэний нисэхийн дүрмүүд /139, 140, 157/
  3. Аэродромын үйл ажиллагааны заавар, Нисэх буудлын онцгой байдлын үед ажиллах журам, Нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөр зэрэг бичиг баримтуудыг мөрдлөгө болгон ажиллаж байна.
     

Нисэх буудлуудын үйлчилгээний газар нь
 

  1. Нисэх буудлуудын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг төлөвлөх, бодлого тодорхойлох, харъяа байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр эрх зүйн бичиг баримт боловсруулах, мөрдүүлэх
  2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээрхи иргэний нисэхийн зориулалттай аэродром, нисэх буудлыг байгуулах, сонгох, ашиглалтын байдалд хяналт тавих, мэргэжлийн дүгнэлт гаргах
  3. Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээг зорчигч, агаарын тээвэрлэгч нарт үзүүлэх, боловсон хүчнийг сонгон шалгаруулах, үнэмлэхжүүлэх, сургалт зохион байгуулах
  4. Дотоодын болон гадаадын агаарын тээвэрлэгч нарт газрын үйлчилгээ үзүүлэх, газрын үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах /газрын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрмийг боловсруулах, түүний дагуу бусад журам зааврыг сайжруулах/
  5. Нисэх буудлуудын үйлчилгээний газрын хамт олон нь өнөөгийн хүрсэн түвшингээ бататгаж, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог сайжруулах хариуцлагатай үүргийг зорилтоо болгон ажиллаж байна.
     

 

  1. IFP