Хэрэглэгч нэвтрэх
Тоолуур
Өнөөдөр |
145 |
Өчигдөр |
872 |
Энэ сард |
6195 |
Нийт хандалт |
1220622 |
Аэронавигацийн үйлчилгээний газар
Аэронавигацийн үйлчилгээний газар нь доорх үүрэг, зорилго бүхий ИНЕГ-ын харъяа газар юм.
Үүнд:
- Иргэний нисэхийн аэронавигацийн үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах,
- Аэронавигацийн үйлчилгээний ойрын болон хэтийн хөгжлийн бодлогыг тодорхойлох
- ИНЕГ-ын өмнөөс нислэгийн төлөвлөлт гүйцэтгэх, зөвшөөрөл олгох
- Иргэний нисэхэд ашиглах агаарын зайд холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ үзүүлэх
- Нисэхийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх
- Шалгалтын нислэг, тоног төхөөрөмжийн гэрчилгээжүүлэлт, нислэгийн зураглалын үйл ажиллагааг эрхлэх
- Оношилгоо, хэмжилзүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх
- Аэронавигацийн үйлчилгээний аюулгүй ажиллагааны удирдлагыг гүйцэтгэх
Аэронавигацийн үйлчилгээний газрын эрхэм зорилго нь Дэлхийн жишигт нийцсэн агаарын навигацийн үйлчилгээг үзүүлэх явдал юм.
Аэронавигацийн үйлчилгээний газар нь дээрх үүрэг зорилгоо мэргэжлийн хэлтсүүд, ИНД171, ИНД172, 173, 175 дүрмүүдийн дагуу гэрчилгээжсэн аэронавигацийн үйлчилгээний албад, холбогдох газрын итгэмжлэл бүхий Оношилгоо, хэмжилзүйн лабораториор хэрэгжүүлнэ.
Аэронавигацийн үйлчилгээний газар нь
- Мэргэжлийн хэлтэс,
- Нислэгийн төлөвлөлт, зохицуулалтын хэлтэс,
- Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба,
- Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба,
- Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба,
- Шалгалтын нислэг, зураглалын алба,
- Оношилгоо, хэмжилзүйн лаборатори гэсэн 7 нэгж бүхий 520 гаруй хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус газрын үйл ажиллагааны журам 2010 оны 6 сарын 19-ний өдөр батлагдан гараад байна.
- PBN ажлын хэсэг
- НХҮ-ний мэргэжлийн зэрэг тогтоох болон зэрэг ахиулах шалгалт
Өнөөдөр
Өчигдөр
Энэ сард
Нийт хандалт
Мэргэжлийн зэргийн журмыг шинэчлэн баталж, шалгалт зохион байгуулах тухай. 2010.09.17