Хэрэглэгч нэвтрэх
Тоолуур
Өнөөдөр |
145 |
Өчигдөр |
872 |
Энэ сард |
6195 |
Нийт хандалт |
1220622 |
Даргын мэндчилгээ
| Одоогоос 86 жилийн өмнө Зөвлөлтийн ард түмнээс Монгол Улсад Ю-13 онгоц бэлэглэсэн энэ өдөр Монголын Нисэх хүчин үүсч хөгжсөн өдрийг зааж үлдсэн билээ. |
Үүнээс хойш нэг жилийн дараа Нисэх хүчин өөрийн боловсон хүчнээ ЗХУ-д бэлтгэн, 1928 онд нисэх хүчний парктай болж, энэ салбарын шинэ залуу боловсон хүчнүүд 1930-1940 оны дотоод, гадаадын хямрал, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хариуцлагатай үүргийг нуруундаа үүрч, харийн түрэмгийлэгчтэй тэмцэж явсан юм. Газар шороо, тусгаар тогтнолоо хамгаалах эх оронч үйлсэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Нисэх хүчин, эндээс төрсөн зоригт шонхоруудынхаа алдар гавьяагаар Монголын ард түмэн бид бахархдаг.Нисэх хүчний тулгийн чулууг тавилцсан ахмадуудынхаа гаргасан замаар үе үеийн боловсон хүчнүүд үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, Монгол хүн сансарт нисэж, дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Манай хамт олон Зэвсэгт хүчин болон улсын нисэхийн үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн байгууллагатай нягт хамтран ажиллахын зэрэгцээ иргэний агаарын тээвэрлэгч авиа компаниуд дотоод болон олон улсад иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж явна. Туурга тусгаар улсын минь бахархал болсон Монголын Нисэх хүчин болон Иргэний нисэхийн салбарт ажиллаж буй нийт мэргэжил нэгт нөхөд, үе үеийн ахмадууд болон ард түмэндээ ИНЕГ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа Нисэх хүчин үүсч хөгжсөний 86 жилийн ойн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний үйлс өөдрөг, өрх бүрт энх мэндийн жаргал дүүрэн байх болтугай. ИНЕГ-ЫН ДАРГА С.БАТМӨНХ |
Өнөөдөр
Өчигдөр
Энэ сард
Нийт хандалт
Үүнээс хойш нэг жилийн дараа Нисэх хүчин өөрийн боловсон хүчнээ ЗХУ-д бэлтгэн, 1928 онд нисэх хүчний парктай болж, энэ салбарын шинэ залуу боловсон хүчнүүд 1930-1940 оны дотоод, гадаадын хямрал, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хариуцлагатай үүргийг нуруундаа үүрч, харийн түрэмгийлэгчтэй тэмцэж явсан юм. Газар шороо, тусгаар тогтнолоо хамгаалах эх оронч үйлсэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Нисэх хүчин, эндээс төрсөн зоригт шонхоруудынхаа алдар гавьяагаар Монголын ард түмэн бид бахархдаг.