“Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын тухай” Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоол батлагдлаа

Dd1e6730990065580a1c1943d8bec22c Энэхүү журмыг ИНЕГ, түүний харъяа байгууллагын удирдах албан тушаалтнууд, хуулийн ажилтнууд, нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийг боловсруулах үе шатанд оролцдог бусад мэргэжилтнүүд судлан ажил хэрэгтээ тусгаж ажиллах, мөрдлөгө болгохыг зөвлөж байна.

“Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг төрийн захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргах, түүнд хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор ХЗДХЯ-наас  боловсруулж, батлуулсан байна.
Дээрхи тогтоолыг хэрэгжүүлснээр төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн боловсруулалт шинжилгээ судалгааны үндэстэй, системтэй,  шийдвэрийг гаргах, хяналт тавих үе шатны зохицуулалт боловсронгуй болж, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн төрийн зохицуулалтын үр нөлөө дээшилэх юм.

“Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг энэ холбоос руу орж татаж авна уу.

 
 

Бусад мэдээ мэдээлэл