Өнөөдөр |
149 |
Өчигдөр |
872 |
Энэ сард |
6199 |
Нийт хандалт |
1220626 |
-
Энэ сарын 01-ний өдөр Шалгалтын нислэг, зураглалын алба нь Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудалд шинээр суурилуулсан DVOR/DME системийг хүлээн авах шалгалтын нислэгийг 10 цаг 22 минутын нислэгийн блок цагт хийж гүйцэтгэлээ.
Дэлгэрэнгүй »
-
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын агаарын зайгаар олон улсын нийт 1512 өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдсэн ба үүнээс онцгой үүргийн өнгөрөлтийн нислэг гурав, албан захиалгат өнгөрөлтийн нислэг гурав байлаа.
Дэлгэрэнгүй »
-
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр/JDS/-ийн хүрээнд 2012-2013 оны хичээлийн жилд шинээр Японы их дээд сургуулийн магистрантурт суралцах хүсэлтэй, хөтөлбөрийн шаардлагыг хангасан 25 төрийн албан хаагчдын нэрийг салбарын яамнаас дэвшүүлээд байна. Үүнд:
Дэлгэрэнгүй »
-
Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаны дэд дарга Д.Үлэмж, Нислэгийн шуурхай мэдээллийн хэсгийн ээлжийн зохицуулагч Н.Норовсүрэн, Ц.Жавзанханд, тус хэсгийн нислэгийн мэдээллийн техникийн ажилтан Т.Төмөрчулуун, тус хэсгийн Өгөгдлийн сангийн инженер А.Түвшинбаяр, Нислэгийн тогтмол мэдээллийн хэсгийн нисэхийн мэдээллийн эмхтгэлийн техникийн ажилтан Б.Нямбаяр, тус хэсгийн өгөгдлийн сангийн инженер Б.Ууганбаяр, Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсгийн чанарын мэргэжилтэн Д.Мөнгөнсаран нар Сингапур улсын Иргэнийн нисэхийн академийн Нислэгийн мэдээллийн үйлчилгээний гүнзгийрүүлсэн сургалт (Advanced Aeronautical Information Services) – нд 2011 оны 10 дугаар сарын 17–21–ний хооронд амжилттай оролцоод ирлээ.
Дэлгэрэнгүй »
-
Иргэний нисэхийн салбарын тогтвортой хөгжлийг хангах мэргэжлийн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ИНЕГ нь өнгөрсөн есдүгээр сард дотоодын их дээд сургуульд инженерийн чиглэлээр 1-3 курс суралцаж буй оюутнуудын дунд сонгон шалгаруулт явуулсан бидээ.
Дэлгэрэнгүй »
-
2012 онд зохион байгуулагдах Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын захирлуудын ээлжит 49 дүгээр хуралд тавих илтгэл, хэлэлцүүлгийг бэлтгэх зорилгоор нийт ажилтнуудын дунд болзолт уралдаан зохион байгуулах, шилдэг илтгэлийг шалгаруулах ажлын хэсгийг ИНЕГ-ын даргын тушаалаар томиллоо.
Дэлгэрэнгүй »
-
Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас боловсруулж ирүүлсэн "Осол, зөрчлийн талаар мэдээлэх" дүрмийн төсөлд 2011.11.15-ны дотор НААХЗА-ны Дүрмийн боловсруулалт, бүртгэлийн хэлтэст саналаа ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй »
-
Нийслэлийн 372 жилийн ойд зориулагдсан боулингийн аварга шалгаруулах “City Cup-2011” тэмцээнийг Монголын боулинг сонирхогчдын холбоо санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Big Entertainment” компанитай хамтран, гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй »
-
2012 оны зуны тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа агаарын тээвэрлэгчид зуны нислэгийн цагийн хуваарийн төслөө ИНЕГ-ын “Цагийн хуваарийн зөвлөл”-д 2011 оны 11-р сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй »
-
Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг /KOICA/-ын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон “Нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа” сэдэвт сургалтанд "Чингис хаан" ОУБ-ын Үйлдвэрлэл зохицуулалт, хяналтын хэлтсийн Чанарын удирдлагын ахлах мэргэжилтэн Х.Ариунаа хамрагдлаа.
Дэлгэрэнгүй »
-
Манай улс нь АФТН сүлжээний олон улсын сувгаар Бээжингээр дамжин бусад улсуудтай холбогдон ажилладаг. Улаанбаатар – Эрхүү чиглэлийн суваг нь зөвхөн хоёр нислэгийн удирдлагын төвийн хоорондын мэдээллийг дамжуулдаг юм.
Дэлгэрэнгүй »
-
Гурав дахь жилдээ зохиогдож буй “City Cup” тэмцээний урьдчилсан шатны тэмцээн өнгөрөгч ням гаригт боллоо. Урьдчилсан тэмцээнд 38 баг тус бүр гурван тоглолт хийж, нийлбэр дүнгээр эхний 16 байрыг эзэлсэн нь финалын тоглолтод оролцох эрхийг авсан юм. Энэхүү 16 багийн тоонд манай ИНЕГ-ын баг багтсан юм.
Дэлгэрэнгүй »
-
Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын Ази номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 48 дугаар хуралд ИНЕГ-ын төлөөлөгчид амжилттай оролцож, ИКАО-аас гишүүн орнууддаа дэвшүүлэн тавьсан Нисэхийн мэдээллийн үйлчилгээг нисэхийн мэдээллийн менежментэд шилжүүлэх /Transition from AIS to AIM/ ажлыг Монгол улс хэрхэн хэрэгжүүлж буй туршлага, тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар тодорхой саналуудыг гарган бүс нутгийн төлөөлөгчдөөр хэлэлцүүллээ.
Дэлгэрэнгүй »
-
Өнгөрсөн долоо хоногт ИНЕГ болон харьяа алба салбарын 30 орчим мэргэжилтэн “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн сургалтанд хамрагдлаа.
Дэлгэрэнгүй »
-
Энэ сарын 20-ны өдөр Олон улсын Нислэгийн удирдагчдын өдөр болсон бөгөөд одоогоос 15 жилийн өмнө энэ өдөр Монголын Нислэгийн удирдагчдын холбоо албан ёсоор байгуулагдсан юм.
Дэлгэрэнгүй »
-
Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын Ази номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 48 дугаар хурал энэ сарын 10-14-ны өдрүүдэд Нью Каледониа-ийн Ноумий хотноо болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүй »
-
Аэронавигацийн үйлчилгээний газрын харъяа Шалгалтын нислэг зураглалын албаны үйл ажиллагаагаа танилцууллаа.
Дэлгэрэнгүй »
-
Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2010-2011 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний хугацаа 2012 оны 1 сард дуусгавар болох гэж байна.
Дэлгэрэнгүй »
-
Аэронавигацийн үйлчилгээний газрын харъяа Шалгалтын нислэг зураглалын албаны танилцуулах өдөрлөг Иргэний нисэхийн ерөнхий газрын хурлын танхимд 2011 оны 10 дугаар сарын 20-ны 0900 цагт болно.
Дэлгэрэнгүй »
-
Монголын волейболын холбооны үндэсний лигийн тэмцээн өчигдөр хөшгөө нээлээ. 17 дахь удаагийн лигт эрэгтэй зургаа /Уурхайчин, Буянт-Ухаа, Тэнүүн-Огоо, Сүлд, Эрчим, Харх/, эмэгтэй дөрөв /Энагура, ДЦС-4, Уурхайчин, Тэнүүн-Огоо/, нийт 10 багийн 120 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Дэлгэрэнгүй »