Хэрэглэгч нэвтрэх
Тоолуур
Өнөөдөр |
190 |
Өчигдөр |
598 |
Энэ сард |
17749 |
Нийт хандалт |
1232176 |
Нисэх буудлуудын үйлчилгээний газар
Нисэх буудлуудын үйлчилгээний газар нь доорх үүрэг, зорилго бүхий ИНЕГ-ын харъяа газар юм.
Тус газар нь зорчигч, агаарын тээвэрлэгч нарыг нисэх буудлын үйлчилгээгээр хангах үүрэгтэй бөгөөд дараах бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- Мэргэжлийн хэлтэс
- “Чингис хаан” олон улсын буудал
- Газрын тусгай үйлчилгээний алба
- Орон нутгийн нисэх буудлууд
Нисэх буудлуудын үйлчилгээний газар нь олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд
- Чикагогийн конвенцийн Хавсралтууд /9, 14, 17/
- Иргэний нисэхийн дүрмүүд /139, 140, 157/
- Аэродромын үйл ажиллагааны заавар, Нисэх буудлын онцгой байдлын үед ажиллах журам, Нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөр зэрэг бичиг баримтуудыг мөрдлөгө болгон ажиллаж байна.
Нисэх буудлуудын үйлчилгээний газар нь
- Нисэх буудлуудын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг төлөвлөх, бодлого тодорхойлох, харъяа байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр эрх зүйн бичиг баримт боловсруулах, мөрдүүлэх
- Монгол Улсын нутаг дэвсгэр дээрхи иргэний нисэхийн зориулалттай аэродром, нисэх буудлыг байгуулах, сонгох, ашиглалтын байдалд хяналт тавих, мэргэжлийн дүгнэлт гаргах
- Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээг зорчигч, агаарын тээвэрлэгч нарт үзүүлэх, боловсон хүчнийг сонгон шалгаруулах, үнэмлэхжүүлэх, сургалт зохион байгуулах
- Дотоодын болон гадаадын агаарын тээвэрлэгч нарт газрын үйлчилгээ үзүүлэх, газрын үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах /газрын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрмийг боловсруулах, түүний дагуу бусад журам зааврыг сайжруулах/
- Нисэх буудлуудын үйлчилгээний газрын хамт олон нь өнөөгийн хүрсэн түвшингээ бататгаж, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог сайжруулах хариуцлагатай үүргийг зорилтоо болгон ажиллаж байна.
Өнөөдөр
Өчигдөр
Энэ сард
Нийт хандалт