Эдийн засгийн зохицуулалт

Эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтэс

Олон улсын иргэний нисэхийн тухай Чикаго болон Варшавын конвенци, протоколууд, ИКАО Док 9626 “Олон улсын агаарын тээврийн зохицуулалтын заавар”, ИКАО Док 7100 “Нисэх буудлын хураамж болон агаарын навигацын үйлчилгээний тариф” холбогдолтой баримтууд, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын бодлогын хүрээнд агаарын тээврийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулна.

Үндсэн үүрэг:
•    Иргэний нисэхийн салбарын эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулах
•    Олон улсын агаарын тээврийн зах зээлд үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх
•    Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүрх олон улсын нислэгийн өнгөрөлт, дамжин тээвэрлэлтийн хэмжээг өсгөх
•    Агаарын тээврийн үйлчилгээ болон төрлийг өргөжүүлэх, тогтворжуулах
•    Иргэний нисэхийн салбараас улс орны эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх
•    Нисэх буудлын хураамж, агаарын навигацын үйлчилгээний үнэ тарифыг ИКАО Док 7100 “Нисэх буудлын хураамж болон агаарын навигацын үйлчилгээний тариф” баримтад нийцүүлсэн эсэх, агаарын тээвэрлэгчдийн санхүү-эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх
•    Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, шударга бус өрсөлдөөнийг хориглох талаар өрсөлдөөнийг хянах байгууллагатай хамтран ажиллах
•    Агаарын тээвэрлэгчдийн тарифт дүн шинжилгээ хийх
•    Тээвэрлэлтийн эрх олгох
•    Агаарын тээвэрлэгчийг тогтоох
•    Нислэгийн шугам хуваарилах
•    Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээтэй холбоотой асуудлаар хийх зохицуулалт
•    Агаарын тээврийн зах зээлийн судалгаа, эконометрикийн шинжилгээ, прогноз хийх
•    Статистикийн мэдээллийг боловсруулах
•    Удирдлагыг агаарын тээврийн шинжилгээ, статистикаар хангах
 

  1. Үнэ , тариф
  2. Статистик мэдээ
  3. Агаарын тээвэрлэгчид
  4. ЭЗЗ - тай холбоотой дүрэм, журам
  5. # Бичиг баримт Татаж авах
    1 ind323 last edited.pdf ИНД-323 "Тариф" дүрмийн төсөл. 2012.01.20 ind323 last edited.pdf
    2 ind321final.pdf ИНД 321 ind321final.pdf
  6. Нислэгийн цагийн хуваарь
  7. Нислэгийн чиглэл
  8. # Бичиг баримт Татаж авах
    1 Regional flights.jpg Бүсийн нислэгийн чиглэлүүд Regional flights.jpg
    2 International route.jpg Олон улсын нислэгийн чиглэлүүд International route.jpg
    3 Domestic route to 2009-2010.jpg Орон нутгийн нислэгийн чиглэлүүд Domestic route to 2009-2010.jpg