Өнөөдөр |
41 |
Өчигдөр |
1408 |
Энэ сард |
14466 |
Нийт хандалт |
1300437 |
-
Аэронавигацийн үйлчилгээний газрын харъяа Шалгалтын нислэг зураглалын албаны танилцуулах өдөрлөг Иргэний нисэхийн ерөнхий газрын хурлын танхимд 2011 оны 10 дугаар сарын 20-ны 0900 цагт болно.
Дэлгэрэнгүй »
-
Монголын волейболын холбооны үндэсний лигийн тэмцээн өчигдөр хөшгөө нээлээ. 17 дахь удаагийн лигт эрэгтэй зургаа /Уурхайчин, Буянт-Ухаа, Тэнүүн-Огоо, Сүлд, Эрчим, Харх/, эмэгтэй дөрөв /Энагура, ДЦС-4, Уурхайчин, Тэнүүн-Огоо/, нийт 10 багийн 120 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Дэлгэрэнгүй »
-
Салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх бодлого нийгмийн өөрчлөлтийн явцад алдагдсан нь салбарт төдийгүй агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг үндэсний авиакомпаниудад хүндээр тусч, боловсон хүчний хомсдолд ороход хүргэж байсан гэсэн шүүмжлэл сүүлийн жилүүдэд гарч байсан юм.
Дэлгэрэнгүй »
-
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн хоёр дахь Боинг 767-300 агаарын хөлөг өнөөдөр 15 цагт “Чингисхаан” Олон улсын буудалд буулаа.
Дэлгэрэнгүй »
-
Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын ИНЕГ болон АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газартай хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын гэрээ”-нд гарын үсэг зурж, Монгол Улс - АНУ-ын хооронд шууд нислэг нээх асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ талаар ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга П.Мөнхжаргалтай уулзаж ярилцлаа.
Дэлгэрэнгүй »
-
ИНЕГ-аас 2011 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Дэлгэрэнгүй »
-
“Чингис хаан” Олон улсын буудлын ачаалал хурдацтай өсч байгааг иргэний нисэхийн салбарын орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн статистик үзүүлэлт харуулж буй. Мөн үндэсний агаарын тээвэрлэгчид агаарын хөлгийн паркаа нэмэгдүүлсээр байна.
Дэлгэрэнгүй »
-
Олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж “Чингис хаан” Олон улсын буудлын ачаалал өмнөх жилүүдээс эрс өсч, үндэсний авиакомпаниуд агаарын хөлгийн паркаа шинэчлэж байгаатай холбогдуулан ИНЕГ-ын даргын тушаалаар тус нисэх буудлын заал танхимын ашиглалтыг сайжруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Тус ажлын хэсэг нь мөн 2016 онд ашиглалтанд орох Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааг байгуулах ба бүтэц зохион байгуулалт, зорилгыг тодорхойлох юм.
Дэлгэрэнгүй »
-
Дэлхий нийтийн иргэний нисэхийн салбар өргөжин хөгжиж, агаарын тээврийн үйлчилгээ өмнөх жилүүдээс эрс өсч байгаатай холбогдуулан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ нь гишүүн орнуудын агаарын зайн багтаамжийг ихэсгэх зорилгоор нислэгийн босоо зайчлалыг багасгах бодлогыг 1997 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Дэлгэрэнгүй »
-
ИНЕГ-ын харьяа алба салбар, төв орон нутгийн нисэх буудлын, техник тоног төхөөрөмж, аэродром, барилга байгууламж, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хавар-зуны ашиглалтаас намар-өвлийн ашиглалтанд шилжүүлсэн байдлыг шалгах, албан хэргийн хөтлөлт, ажлын технологи, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, хамтын гэрээний биелэлт нь Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн дүрмүүдийн заалтын дагуу явагдаж байгаа эсэхтэй танилцаж, ажиллагсдын сахилга, ажлын хариуцлагыг дээшүүлэх зорилгоор хийгддэг навигацийн ээлжит үзлэг шалгалт газрын даргын тушаалын дагуу эхэллээ.
Дэлгэрэнгүй »
-
ИНЕГ-аас 2011 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Дэлгэрэнгүй »
-
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, ахмадуудын бие бялдар, эрүүл мэндийг дээшлүүлэх талаар төр засгаас дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас уламжлал болгон явуулдаг спорт явган аяллын 2011 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд ИНЕГ-ын баг амжилттай оролцлоо. Тэмцээний үеэр баг тамирчдаа хурд хүч, авхаалж самбаатай оролцуулсныг үнэлж тус багийн ахлагч, ИНЕГ-ын өндөр настан спортын мастер Чулууны Цогоог /"Чингис хаан" ОУБ/ шилдэг дасгалжуулагч, хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна.
Дэлгэрэнгүй »
-
Газрын тусгай үйлчилгээний алба нь авиакомпаниудын захиалгаар цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд тусгай шингэний тусламжтайгаар агаарын хөлгийн гадаргууг мөстөлтөөс хамгаалах болон гадаргууд тогтсон цас, мөсийг арилгах ажиллагааг Швед улсад үйлдвэрлэгдсэн Safeaero de-icer Typhoon маркийн тусгай зориулалтын автомашинаар бие даан хийж гүйцэтгэх боломжтой боллоо.
Дэлгэрэнгүй »
-
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлж, дэд бүтцийг сайжруулах тухай тусгагдсаны дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн нисэх буудлуудыг хатуу хучилттай зурвастай болгох, зорчигч үйлчилгээний барилгыг шинэчлэх, өргөтгөх ажлууд үе шаттайгаар хийгдэж байгаа билээ.
Дэлгэрэнгүй »
-
ИНЕГ, МИАТ ХК-ий Ахмадын хороодууд хамтран Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Урлагийн нэгдсэн тоглолтыг МҮЭСТО-ны Концертийн их танхимд 2011.10.01-ний өдрийн 15.00 цагаас зохион байгуулна.
Дэлгэрэнгүй »
-
ХНБАҮА-ны Бодит ажиглалт, автоматжуулалтын хэсгийн дарга Б.Мөнхбаяр нь 2011 оны 8-р сарын 16-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд БНСУ-ын Чэонгжү хотод байрлах Солонгосын нисэх буудлуудын корпорац (СНБК)-ийн харьяа Иргэний нисэхийн сургалтын төв (ИНСТ)-д “Radar Concepts Course” сургалтанд хамрагдлаа. Энэ сургалтанд дэлхийн 11 орны нийт 12 инженер, техникийн ажилтан хамрагдсан болно.
Дэлгэрэнгүй »
-
“Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болон агаарын тээвэрлэгч байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн мөрдөн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй »
-
ИНЕГ, түүний харъяа байгууллагуудын дулаан хангамж, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээ, дотор системийн хэвийн ажиллагааг хангах 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан нийт 27,3 сая төгрөгний засвар, шинэчлэлийн ажлыг төлөвлөсөн бөгөөд тус ажлыг хуваарийн дагуу энэ сарын 20-ны байдлаар 100 хувь хийгдэж дууслаа.
Дэлгэрэнгүй »
-
БСШУЯ, ШУА, ШУТС, ШУТИС, МЗЭХ /ТИЗНС/ хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын дунд "Хүрэл тогоот" эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг.
Дэлгэрэнгүй »
-
Монголын боулинг сонирхогчдын холбоо, “М-Си-Эс Кока Кола ХХК”, “Биг Боулинг” төвтэй хамтран “Coca-Cola Zero Championship-2011” Боулингийн Аварга шалгаруулах тэмцээн 2011 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр “Биг Боулинг” төвд болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүй »