Эрхэм зорилго

Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн тухай” дугаар 156 тоот тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги зорилт батлагдсан болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Иргэний нисэхийн салбарт аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Иргэний нисэхийн ерөнхий газар нь эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Иргэний нисэхийн салбарт нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан үйл ажиллагаа явуулах;
  • Иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг сайжруулах;
  • Иргэний нисэхийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  • Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар өмчийн олон хэлбэрийн өрсөлдөх орчинг бий болгох, иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийг дэмжих;
  • Иргэний нисэхийн салбарын хөгжлийг хангах зорилгоор үр ашигтай, олон улсын жишигт нийцсэн хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, дэвшилтэт шинэ техник, технологийг нэвтрүүлэх;
  • Иргэний нисэхийн салбарт сахилга, дэг журмыг тогтоох, хэрэгжүүлэх;
  • Нарийн мэргэшсэн, өндөр боловсрол бүхий салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, чадварыг олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагын түвшинд хүргэх;
  • Гадаад хамтын ажиллагааг үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэх;

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТ

Иргэний нисэхийн ерөнхий газрын стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:

I ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

  • Салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт;
  • Салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах;
  • Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах;

II ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

  • Салбарын удирдлагын манлайллыг хангах;
  • Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

III ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

  • Салбарын хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийг хангах;
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хангах;

IV ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

  • Зам, тээврийн сайд, Сангийн сайдын хамтран баталсан Иргэний нисэхийн ерөнхий газрын орлого, зардлын төсвийн төлөвлөлт, зохицуулалт, тайлагнах үйл ажиллагаа;
  • Гадаад хамтын ажиллагаа;
  • Агаарын тээврийн бодлого, зохицуулалт;

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын стратегийн удирдлага, хяналт, зохицуулалтын хэрэглээний эх үүсвэр буюу үйлчлүүлэгч нь Иргэний нисэхийн багц дүрмийн дагуу гэрчилгээжих агаарын тээвэрлэгч нисэх компани, иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч, сургалт, тээвэр зууч болон бусад байгууллагууд, мэргэжлийн үнэмлэх эзэмшигчид, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ авагч гадаад, дотоодын агаарын тээврийн нисэх компани, агаарын хөлгүүд, нисэх буудлаар үйлчлүүлэгч байгууллага, зорчигчид байх болно.

Энэхүү хэрэгцээний эх үүсвэрийг чиг үүргийн дагуу ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтонд нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн нарийн төвөгтэй харилцааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.

Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү