Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээ

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба /НААХЗА/ нь 1996 онд Аюулгүй байдал, мэргэжлийн бодлогын алба нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 8.7-д заасны дагуу иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлдэг ИНЕГ-ын мэргэжлийн хяналтын чиг үүрэгтэй нэгж юм. Үндсэн чиг үүрэг:
-Монгол Улсын иргэний агаарын хөлгийн бүртгэлд агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагаа;
-Иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх болон иргэний нисэхийн үйлчилгээний байгууллага, хувь хүн, иргэний нисэхэд ашиглах бүтээгдэхүүнд зөвшөөрөл, гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, хүчинтэй хугацааг сунгах, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавих;
-Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын үзлэг шалгалтыг тогтмол хийж хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх замаар аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын стандартуудыг мөрдүүлэх;
-Иргэний нисэхийн хууль, дүрэм журам зөрчигчдөд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газар нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналт, нислэгт тэнцэх чадварын хяналт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлт, аэродром, агаарын навигаци, аюулгүй байдлын хяналт, дүрмийн боловсруулалт гэсэн бүтэцтэй байна.
1. Агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдэг
2. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ /багтаамж ихтэй онгоц/
3. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ /багтаамж багатай онгоц/
4. Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ
5. Хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн гэрчилгээ
6. Иргэний нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ
7. Нисэх клуб-гэрчилгээжүүлэлт
8. Нисэхийн хангамжийн байгууллагын гэрчилгээ
9. Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ
10. Агаарын хөлгийн Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ
11. Аэродромын гэрчилгээ, түр зөвшөөрөл
12. Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ
13. Агаарын навигацийн үйлчилгээний  байгууллагуудын гэрчилгээ
14. Итгэмжлэгдсэн байгууллага
15. Итгэмжлэгдсэн шалгагч
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү