БНСУ, БНХАУ-ын хооронд хийгдэж буй агаарын замын өөрчлөлтийн талаар мэдээлэл

БНСУ-ын Yonhap агентлагийн 2018 оны 6 дугаар сарын 3-ны мэдээгээр БНСУ ба БНХАУ нь тус хоёр улсын хил дээрх AGAVO агаарын хаалганаас Монгол Улс, БНХАУ-ын хил дээр орших POLHO агаарын хаалга хүртэл эсрэг чиглэлийн хоёр агаарын замыг нээхээр хэлэлцэн тохирсон байна. Одоогийн байгаа хоёр чиглэлтэй Y644 агаарын зам нь нэг чиглэлтэй хоёр агаарын зам болон шинэчлэгдсэнээр нислэг саатдаг, хойшилдог явдлыг эрс багасгана гэж үзэж байна. БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны мэдээллээр хоёр талын төлөөлөгчид Сөүл хотноо ажлын уулзалтаар энэхүү өөрчлөлтийг энэ оны 12 сард хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохирсон.

Агаарын замын өөрчлөлт нь Зүүн Өмнөд Азиас Монгол, Ойрхи Дорнод, ОХУ, Европ руу зорчиж буй онгоцуудын нислэгт ашиглагддаг 1700 км зайг хамрана. Нэг чиглэлтэй агаарын замууд нь нислэгийн хөдөлгөөний урсгал болон аюулгүй ажиллагааг дээшлүүлнэ гэж үзэж байна. 2014 онд уг замаар 128 мянган нислэг хийгдэж байсан бол 2016 онд 150 мянган нислэг болж ачаалал нэмэгджээ. Агаарын замуудын нислэгийн хөдөлгөөний ачаалал ихссэнээр агаарын хөлгүүдийн хоорондын зайчлалыг бариулах шаардлагын улмаас Инчеон олон улсын нисэх буудалд нислэгийн саатал ихээр гарах болсон. Агаарын зам дээрх нислэгийн хөдөлгөөний ачааллаас шалтгаалж Инчеоны нисэх буудалд 2016 онд 1334 нислэг нисэх хуваарьт хугацаанаас нэг цагаас илүү хугацаагаар саатсан байна.

БНСУ-ын холбогдох яамны зүгээс агаарын замыг эсрэг чиглэлийн хоёр агаарын зам болгон өөрчлөн шинэчлэх шийдвэр нь 144 мянган нислэгт /үүний 37 хувь нь БНСУ-ын авиа компаниудын нислэг/ үр ашгаа өгнө гэж тайлбарлаж байна. БНСУ нь энэхүү асуудлыг БНХАУ-ын талтай 2010 оноос эхлэн яриж хэлэлцэж эхэлсэн юм байна.

Доорх зурагт төлөвлөж буй эсрэг чиглэлтэй хоёр агаарын замын шийдлийг харуулжээ.

Untitled

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weatherweather