2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 04-11-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс

06 дугаар сарын 11ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 05-нд үүлшинэ, 06-нд үүлэрхэг, 05, 06-нд бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 4-нээс 7 –нд хойно баруун хойноос 7-10м/с. 08, 09-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 10-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, 11-нд баруун хойноос 6-9м/с.

Температур: 05, 06, 07-нд шөнөдөө 05-07 градус дулаан, өдөртөө 17-19 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 09-11 градус дулаан, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  04-нд нутгийн баруун хагаст, 05, 06, 07-нд төв болон нутгийн зүүн хагаст, 08, 09, 10-нд нутгийн зүүн хагаст дунд хүчтэй сэгсрэлт, үүл тунадасны мужид сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.06.04

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  06-нд үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 09-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 8-11м/с, бусад хугацаанд хойно баруун хойноос 9-12м/с, үе үе 15-17м/с хүрч шороон шуурга шуурна.

Температур: 06, 07-нд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 14-16, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Нийт хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана, 06-нд үүл тунадасны мужид сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

2018 оны 6 дугаар сарын 4-нөөс 6 дугаар сарын 11-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Нутгийн төв болон зүүн хэсгээр бороо хуртай сэрүүвтэр байна /

Баруун аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд Хангайн уулархаг нутгаар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-7-нд зарим газраар бороо, 8, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 5-6-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, хугацааны сүүлчээр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр 27-32 градус хүрч дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд зарим газраар, 6-7-нд ихэнх нутгаар бороо, 8-нд зарим газраар, 9-10нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-7-нд зарим газраар бороо, 8-9-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 4, 9, 10-нд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ЦУОШГ, УМХ

2018.06.04

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0470Untitled