2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС 06 ДУГААР САРЫН 04-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс

06 дугаар сарын 04ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 01-нд үүлшинэ, 02-нд үүлэрхэг, түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 29, 30, 31-нд зүүн өмнөөс 6-9м/с, 01-нд баруун өмнөөс 7-10м/с, 02-нд баруун хойноос 8-11 м/с, үе үе 13-15м/с  хүрч ширүүснэ. 03-нд баруун хойноос 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.

Температур: 28, 03-нд өдөртөө 20-22 градус дулаан, 29, 30, 31, 01-нд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 30-32 градус дулаан, 02-нд шөнөдөө  5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан, 03-нд шөнөдөө 3-5 градус дулаан, 04-нд өдөртөө 27-29 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30, 31-нд нутгийн баруун хагаст, 31-нд баруун болон төв, 02, 03-нд нутгийн зүүн хагаст дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 01-нд төвийн нутаг 02-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар үүл тунадасны мужид сул хүчтэй мөстөлт ажиглагдана

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.05.28

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:    Хугацааны турш солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи:     28-нд зүүн хойноос 4-7, 30-нд зүүнээс 6-9, 02-нд баруун хойноос 7-10м/с, үе үе 12-14м/с хүрч  шороон шуурга шуурна. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 1-4м/с салхитай байна.

Температур: Шөнөдөө 28, 29, 02-нд 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 14-16, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  Нийт хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

2018 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 5-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Шинэ сарын эхээр зарим газраар бороо хур тунадас орж сэрүүснэ/

Баруун аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд зарим газраар бороо уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 29-30нд Алтай уулсаар, 31-1нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 31, 5-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. 1-2-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар  сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 19-24 градус дулаан, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 2-3нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 29-30,4-нд шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 30-35 градус хүрч дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 31-нд Арц Богдын өвөр хоолойгооор, 1-2нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 29-30, 4-нд шөнөдөө 7-12 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 2-нд сэрүүсч шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 11-16 градус өдөртөө 30-35 градус хүрч хална.

ЦУОШГ, УМХ

2018.05.28

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

баIMG_0470