“ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ” ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн/2018.05.23/ хуралдаанаар нисэхийн салбартай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

МИАТ ХК-Г ХУВЬЧИЛНА

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Эрчим хүч, автозам, уул уурхай, санхүү, банк, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг бүрэн болон заримынх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Төрийн банк, Хөрөнгийн бирж, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчлахаар болсон байна.

“ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ” ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАГДАНА

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит компани байгуулахаар болов. Энэ компани “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Монголын талд ногдох 49 хувийг эзэмших юм.

АГРААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАТАЛЛАА

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, мөн Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

33107410_601268356900633_2555359026900631552_o

33429031_601268646900604_4330447174723698688_n

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weatherба