“НИСЭХ-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ БОЛНО

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш /2018.05.19/ “Нисэх-Миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулагдана.
Нисэхийн салбарт ажиллах хүсэл, сонирхолтой оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан нисэхийн чиглэлийн ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээлэл, ажлын байранд тавигддаг шаардлага гээд олон талын мэдээ, мэдээллийг нэг дороос авч болох өдөрлөг болох юм. 09:00-17:00 цаг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгт Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний алба салбарууд, МИАТ ХК, Хүннү эйр ХХК, “Аэро монголиа” ХХК, Отгонтэнгэр, “Их-Засаг” зэрэг их, дээд сургууль гээд 20-оод байгууллага оролцоно.

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

tsom INEGICAO MEDEE