НИСЭХИЙН САЛБАРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойн баяр, Агаарын тээвэрлэгчдийн өдөрт зориулсан нисэхийн салбарын аварга шалгаруулах спорт тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн тэмцээн хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, шатар гэсэн 6 төрөлд зохион байгуулагдаж авиа компаниудын нэрэмжит болсноороо онцлог байлаа. Тэмцээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний алба, салбар нэгжүүд, “МИАТ” ХК, “Хүннү эйр” ХХК, “Аэромонголиа” ХХК, “Геосан” ХХК, “Мэргэ-Ван” ХХК, “А-Жет” ХХК, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 337-р анги гэсэн нийт 16 байгууллагын 500 гаруй тамирчин оролцож авхаалж самбаа, хүч, оюун ухаанаараа өрсөлдлөө.

Тэмцээний дүнг танилцуулбал:

“МИАТ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ХӨЛБӨМБӨГ

1-р байр Зэвсэгт хүчний агаарын цэргийн 337-р анги
2-р байр МИАТ ХК
3-р байр ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
Шилдэг тоглогч н.Ууганбаяр /ЗХАЦ-ийн 337-р анги/

“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГ

Эмэгтэй төрөлд
1-р байр Хүннү эйр ХХК
2-р байр ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
3-р байр “Чингис хаан” ОУНБ
Шилдэг тоглогч Д.Мөнхцэцэг /Хүннү эйр ХХК/

Эрэгтэй төрөлд
1-р байр ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний алба
2-р байр “Чингис хаан” ОУНБ
3-р байр ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
Шилдэг тоглогч Ц.Цогтбаяр /ГТҮА-ын тамирчин/

“АЭРОМОНГОЛИА” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГ

Эмэгтэй төрөлд
1-р байр Хүннү эйр ХХК
2-р байр ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба
3-р байр ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
Шилдэг тоглогч Д.Мөнхцэцэг /Хүннү эйр ХХК/

Эрэгтэй төрөлд
1-р байр ИНЕГ
2-р байр ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний алба
3-р байр ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
Шилдэг тоглогчоор Г.Очирсүх /ИНЕГ/

“ГЕОСАН” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ШАТАР

Эмэгтэй төрөлд
1-р байр Н.Цэвээнчимэг /ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба/
2-р байр С.Нямгэрэл /Хүннү Эйр ХХК/
3-р байр Т.Болортуяа /Геосан ХХК/

Эрэгтэй төрөлд
1-р байр Д.Номин-Эрдэнэ /ИНЕГ/
2-р байр Т.Уламбаяр /Чингис хаан ОУНБ/
3-р байр С.Цэрэндорж /ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний алба/

“МЭРГЭВАН” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ДАРТС

Эмэгтэй төрөлд
1-р байр С.Хандсүрэн /МИАТ ХК/
2-р байр М.Цэндсүрэн /ИНЕГ/
3-р байр С.Энхзул /ИНЕГ-ын Нислэгийн журам боловсруулалтын алба/

Эрэгтэй төрөлд
1-р байр н.Баярсайхан /ИНЕГ-ын УБХОУНОШББ төсөл хэрэгжүүлэх нэгж/
2-р байр С.Отгонбаяр /ИНЕГ/
3-р байр Л.Гансүх /МИАТ ХК/

“А-ЖЕТ” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИС

Эмэгтэй төрөлд
1-р байр Т.Оюунтуул /ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба/
2-р байр Д.Мөнхнайрамдал /МИАТ ХК/
3-р байр М.Жаргалсайхан /МИАТ ХК/

Эрэгтэй төрөлд
1-р байр З.Анар /МИАТ ХК/
2-р байр Д.Баатар /ИНЕГ/
3-р байр Х.Алтан-Эрдэнэ /ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба/

ШИРЭЭНИЙ ТЕННИС /холимог хос/

1-р байр МИАТ ХК
2-р байр ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба
3-р байр ИНЕГ

Бага онооны системээр салбарын шилжих явах цомын эзнээр 48 оноотой ИНЕГ шалгарч цом, мөнгөн шагналаа гардаж авлаа. 57 оноотой МИАТ ХК хоёрдугаар байрт удаалж, 64 оноогоор Чингис хаан ОУНБ 3 дугаар байрыг эзэллээ.

32367265_598088957218573_7439787644856303616_n 32368630_598088967218572_558433546201464832_n 32381144_598089237218545_5436810044135964672_n 32488042_598088873885248_7063539065093619712_n 32649114_598089213885214_8992949313462075392_n 32651619_598088700551932_7144818039815405568_n 32667530_598089390551863_1560368662383165440_n 32684946_598093483884787_3412405723454242816_n 32736562_598089370551865_4041329200630595584_n 32760940_598093583884777_1831875367892156416_n 32810456_598088860551916_4167347831767564288_n 32821362_598089230551879_6406795521372979200_n 32855179_598089400551862_6320394480323133440_n 32929769_598089070551895_3309403508523925504_n

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

ads bNiseh udurlug