2021 ОНООС АГААРЫН ХӨЛӨГ ADS-B ТОНОГЛОЛТОЙ БАЙХЫГ ШААРДАНА

Монгол Улс нислэгийн аюулгүй ажиллагааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агаарын навигацийн чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Үүний нэг болох автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг Монгол Улс 2016 оноос эхлэн нислэгийн хөдөлгөөний нөхцөл байдлыг мэдэх зорилгоор ашиглаж байна. Энэхүү ажиглалтын ADS-B системийг Монгол Улсын ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлж буй Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын 4 секторуудад 2018 оны 2 дугаар хагас жилээс нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалд ашиглахаар төлөвлөөд байна.

Ингэснээр нислэгийн аюулгүй ажиллагаа сайжирч ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлэхэд тоног төхөөрөмжөөс шалтгаалах саатал багасах юм. Энэхүү системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд агаарын хөлгөөс тоноглол шаардахгүй. Манай улсын агаарын зайгаар нэвтрэн өнгөрч буй агаарын хөлгүүдийн 97 орчим хувь нь энэхүү тоноглолоор тоноглогдсон агаарын хөлгүүд байдаг.

Харин 2021 оноос эхлэн Монгол Улсын дээд агаарын зайгаар нислэг үйлдэх бүх агаарын хөлгүүдийг ADS-B тоноглолоор тоноглогдсон байх шаардлагыг тавих юм.

Мөн Монгол Улсыг дайран өнгөрөх нислэгийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2017 оны өсөлтийн хэмжээ нь 2016 оны өнгөрөлтийн нислэгийн тооноос 11,6-иар хувь өссөн байна. Үүнтэй холбогдуулан нислэгийн аюулгүй ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс орчин үеийн дэвшилтэд техник, техниологи бүхий Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төвийн төслийн ажлыг эхлүүлэн 2020 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

caa logotsom INEG