Happy World AIS Day!

image001Нислэгийн үйл ажиллагаанд хамаарах бүхий л өгөгдөл, мэдээллийг дэлхий даяар нэгдсэн стандартаар түгээж, солилцож байдаг Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага нь агаарын навигацийн аюулгүй, үр ашигтай ажиллагааг хангах хамгийн чухал албадын нэг юм.

Анх 1953 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ИКАО-ын консул нисэхийн мэдээллийн үйлчилгээний стандарт, шаардлагуудыг Чикагогийн конвенцийн Хавсралт 15-аар баталж, энэхүү өдрийг дэлхий даяар “World AIS Day” болгон тэмдэглэж ирсэн.

Олон улсын хэмжээнд AIS-чууд энэ жилийн баярын өдөрөө Таны аюулгүй ажиллагаа биднээс эхэлдэг уриатай тэмдэглэж байна.

Монгол Улсын нисэхийн мэдээллийн үйлчилгээг Олон улсын хэмжээнд нэр төртэй гүйцэтгэн манлайлж яваа Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны хамт олондоо Дэлхийн AIS-чуудын өдрийн баярын мэнд хүргье!

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weathercaa logo