2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-21-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 05 дугаар сарын 14ний өдрөөс

05 дугаар сарын 21ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 14-нд үүлшинэ. 15-нд үүлэрхэг. Бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 15-нд баруун хойноос 7-10м/с, 17, 19-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд баруун, баруун өмнөөс 6-9м/с, үе үе 11-13м/с хүрч явган шороон шуурга шуурна.

Температур: 15-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 16-18 градус дулаан, 14,16,17-нд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан, 18-наас дулаарч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14-16-нд нийт нутгаар, 17, 18-нд нутгийн хойд хэсгээр 19, 20-нд баруун зүгийн нутгаар дунд хүчтэй сэгсрэлттэй. 14, 15-нд нутгийн хойд хэсгийн зарим газраар үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.05.14

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  16, 19-нд үүлэрхэг. Түр зуурын бороо орно. бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 15, 17, 19-нд баруун хойноос, бусад хугацаанд зүүн, зүүн өмнөөс 7-10м/с, үе үе 12-14м/с хүрч явган шороон шуурга шуурна.

Температур: 16,17-нд сэрүүсч шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 16-18, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  14, 15–нд дунд хүчтэй сэргсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.05.14 

2018 оны 5 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 22-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Ихэнх хугацаанд салхи шуургатай байна. /

Баруун аймгуудын нутгаар: 15-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 16-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-21-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө  18-23 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 15, 21-22-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 15, 16-нд сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 15-20 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 15, 21-22нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 16, 17-нд сэрүүснэ. Бусад хугацаанд шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 15, 18, 21-22-нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 16-20-нд шөнөдөө 8-13 градус, өдөртөө  20-25 градус дулаан, 15, 21-22-нд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 29-34 градус хүрч хална.

ЦУОШГ

2018.05.14

 

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

НСТ гэрчилгээimage001