Нисэхийн сургалтын төв мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээ авлаа

ИНЕГ-ын дэргэдэх Нисэхийн сургалтын төв/НСТ/ мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээ гардан авлаа.

НСТ нь Монгол Улсын боловсролын тухай хууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалт үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-д заасан мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах 9 шаардлагыг хангасан байна.

Энэхүү гэрчилгээг авснаар иргэний нисэхийн салбарын ажилчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, дадлыг тодорхой ажил мэргэжил чадамжийн хүрээнд эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулахад чиглэсэн ур чадвар олгох богино хугацааны мэргэжлийн сургалтын байгууллага мөн болохоо баталгаажуулж байгаа юм.

 НСТ гэрчилгээ

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

1weather