ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЖУРМУУДЫГ НИСЛЭГЭЭР ШАЛГАН БАТЛАХ ШАЛГАЛТЫН НИСЛЭГИЙГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудалд зориулан зохиосон уламжлалт навигацид тулгуурласан (ILS/DME, VOR/DME APCH) хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмуудыг нислэгээр шалган батлах шалгалтын нислэгийг 2018 оны 04 дүгээр сарын 25, 29-ний өдрүүдэд “МИАТ ХК”-ны ерөнхий нисгэгч Ч.Нямсайханаар ахлуулсан нисгэх баг “Боинг-737-800” агаарын хөлгөөр амжилттай хийж гүйцэтгэв. Дээрх шалгалтын нислэгийн үйл ажиллагаанд нислэгийн журмын зохиолтыг гүйцэтгэсэн Нислэгийн журам боловсруулалтын албаны хамт олон хамтран гүйцэтгэлээ.

            Хэрэглэлийн нислэгийн журмуудыг  нислэгээр шалган батлахад МИАТ ХК, Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтэс, Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэс, Шинэ нисэх буудлын агаарын навигацийн үйлчилгээнйи ажлын хэсэг, Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний алба, Техник хангалт, навигацийн үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Аэродромын алба, Нисэхийн цаг уурын төв, Шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргаа, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-ийн зөвлөх байгууллага (JRANSA, NTT Data) зэрэг алба салбарууд тус тусын үүрэг, чиглэлийн дагуу нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, хоршин ажиллалаа.

Энэхүү шалгалтын нислэгийг хийж гүйцэтгэснээр 2018 оны 11 дүгээр сард албан ёсоор нээгдэх тус нисэх буудалд тогтмол болон захиалгат нислэг үйлдэх дотоод, гадаадын агаарын хөлгүүд нь уламжлалт навигацид тулгуурласан хэрэглэлийн нислэгийн журмуудын дагуу хэрэглэлээр буулт үйлдэх боломжтой гэдгийг нислэгээр баталгаажуулснаараа онцлог юм.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын цогц хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалган батлах ажлын үргэлжлэл болгож тус нисэх буудалд зориулан шинээр зохиосон Үзүүлэлтэд тулгуурласан навигацид түшиглэсэн хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмуудыг нислэгээр шалган батлах шалгалтын нислэгийг хийх бэлтгэл ажлыг хангахаар Нислэгийн журам боловсруулалтын албаны хамт олон ажиллаж байна.

1

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

32186838_594117680949034_5729920327769653248_oНСТ гэрчилгээ