Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа

Нисэхийн сургалтын төв 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө ИНЕГ, түүний харьяа байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, сургалтын үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн билээ.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхдээ ИНЕГ-ын харьяа алба, салбаруудтай хоёр талын хамтарсан зөвлөгөөн хийхээр төлөвлөсний дагуу эхний зөвлөгөөнийг 05 дугаар сарын 01-нд Газрын тусгай үйлчилгээний алба/ГТҮА/-тай хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр талууд хамтын ажиллагааны асуудлуудаа хэлэлцээд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

  1. ИКАО-ын “Trainair plus” хөтөлбөрийн хүрээнд ГТҮА-ны мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх мэргэжлийн сургалтуудыг судлах, суралцах шаардлагатай байгаа сургалтуудын жагсаалт болон ИКАО-ын төлбөртэй, төлбөргүй ном товхимолын жагсаалтыг гаргах.
  1. НСТ-ийн “Номын сан”-гийн үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд ГТҮА-ны үйл ажиллагаатай холбоотой агаарын хөлгийн газрын тусгай тоног төхөөрөмжийн үйлчилгээ, авто тээвэр, авто засвар, автомашин, механизмийн инженерингийн мэргэжлийн ном товхимолын санг бүрдүүлэх, түүнд тулгуурласан номын сангийн буланг бий болгох зэрэг ажлуудад хамтран ажиллах.
  1. ГТҮА-ны ажилтнуудын сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, Олон улсын стандарт шаардлага хангасан хөтөлбөр боловсруулах, хэрэгцээгүй болсон хөтөлбөрүүдийг ашиглалтаас хасах зэрэг ажлуудтай холбогдуулан хоёр талаас сургалтын хөтөлбөр боловсруулах баг томилон ажиллуулах.
  1. НСТ-д зохион байгуулагддаг сургалтуудыг Иргэний нисэхийн мэргэжлийн чиглэлээр материаллаг орчинг бүрдүүлсэн танхимд сургалтыг зохион байгуулах, суралцаж буй чиглэлээр мэдээлэл өгөх, дүн шинжилгээ, судалгаа явуулах зэрэг олон талт ач холбогдлыг бүрдүүлэх ажлын хүрээнд хичээлийн нэг танхимыг ГТҮА-ны мэргэжлийн кабинетын хэмжээнд тохижуулах ажилд хамтран ажиллах.
  1. ГТҮА-ны багшлах бүрэлдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд төлөвлөн хамтран зохион байгуулах.
  1. Багш нарт тавигдах шаардлагыг өндөржүүлэх, хичээлийн хөтөлбөрт тулгуурласан нарийвчилсан сургалтын “Дэлгэрэнгүй хөтөлбөр”-ийг боловсруулах, хөтөлбөрт Олон улсын дэвшилтэд технологи, хөгжлийн чиг хандлага бүхий мэдээллээр хангагдсан байх зэрэг шаардлагуудыг нарийн тусгаж мэдээллээр баялаг, чанартай, үр дүнтэй сургалтыг заах чиглэлээр хамтран ажиллах.
  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг ойрын хугацаанд хамтран зохион байгуулах. Зохион байгуулахтай холбоотой тулгамдаж байгаа асуудлуудыг хоёр талаас хамтран шийдвэрлэх.
  1. НСТ болон ГТҮА-ны хоорондын “Хамтран ажиллах гэрээ”-г дүгнэж, өөрчлөлт шинэчлэл хийх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулж гэрээг шинэчлэн байгуулах.
  1. Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтэс, ГТҮА-тай хамтран гурван талт уулзалтыг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр болжээ.

            НСТ нь цаашид алба тус бүртэй хамтран ажиллах чиглэлээр дээрх зөвлөгөөнийг зохион байгуулан ажиллахаар бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

download (2)

download (3)

download (4)

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weatherweather