Иргэний нисэхийн ерөнхий газрын сургалтын төв болон Солонгос Улсын “Хансео” их сургууль хоорондын хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгууллаа.

         Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төв болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Хансео” их сургууль хоорондын хамтын ажиллагааны  “Санамж бичиг”-ийг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгууллаа.

         Тус санамж бичигт талуудын хооронд удирдлага, үйл ажиллагааны туршлага солилцох, сургалт дадлага зохион байгуулах, хамрагдах, гадаад хамтын ажиллагааны хүрээнд  мэдээ мэдээлэл солилцож сургалтын стандартыг сайжруулахад хамтран ажиллахаар тусгагдав.

      Хоёр талын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр “Хансео” их сургуулийн гадаад харилцааны эрхлэгч Ким Жин Ү хэлэхдээ “Монгол улс болон Солонгос улсын  сургалтын  байгууллагын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн хажуугаар хоёр улсын нисэхийн мэргэжлийн ирээдүйн залгамж халаа болох залуу хойч үеийнхэнд хувь нэмэр оруулахуйц туршлага солилцох, харилцан зөвлөгөө өгөх сонирхолтой байна” гэж цохон тэмдэглэсэн бөгөөд Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Гангэрэл “Хансео их сургуулийн  оюутнуудыг үйлдвэрлэлийн болон төгсөлтийн өмнөх дадлагын хугацаанд Нисэхийн сургалтын төвд  сургалт дадлагад хамрагдах тал дээр хамтран ажиллах боломж бололцоо бий” хэмээн хэлсэн юм.

        Нисэхийн сургалтын төв үйл ажиллагааны хүрээг тэлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын Трэйнэйр плас хөтөлбөрийн хүрээнд ОУ-ын сургалтуудыг эх орондоо зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхтэй зохион байгуулан ажиллаж байна.

hanseo 2

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0265weather