Зам тээврийн салбарын тэмцээн амжилттай өндөрлөлөө

Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээн 04 дүгээр сарын амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

            Идэвхтэй хөдөлгөөнөөр бие бялдраа чийрэгжүүлэх, ажлын бүтээмж нэмэгдүүлэх, салбарын ажилтнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, спортын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уламжлалт тэмцээнийг өнгөрсөн жил ИНЕГ хариуцан зохион байгуулсан бөгөөд тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр “Шилжин явах цом”-ын эзэн болж байсан билээ. Харин өнөө жил “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан зохион байгуулж, хөл бөмбөг, дартс, биллиард, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын таван төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр “Улаанбаатар төмөр зам” ХНН тэргүүлж, “Шилжин явах цом” гардлаа. Мөн “МИАТ” ТӨХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын баг тамирчид удаах байруудад шалгарлаа. ИНЕГ-ын эмэгтэй баг тамирчид дартсын төрөлд алтан медаль, сагсан бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль, эрэгтэй баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар өнөө жилийн тэмцээнийг өндөрлөлөө.

IMG_0219

IMG_0271

IMG_0238

IMG_0265

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

31404129_588554864838649_1493951610240368640_ohanseo 2