2018 ОНЫ 04 ДҮГААР САРЫН 16-23-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс

04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 19-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас, нойтон цас орж шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 16-нд баруун хойноос 5-8м/с, 19-нд  баруун хойш эргэж 8-11м/с, 20-нд хойно баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд өмнө, баруун өмнөөс 5-8м/с байна.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан, 20, 21-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19, 20-нд төв болон зүүн зүгийн нутгаар  дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 16-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 19-20-нд төв болон  зүүн зүгийн нутгаар үүл тунадасанд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.04.16

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19-нд үүлэрхэг,  хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун хойноос 7-10м/с, 18-нд  зүүн өмнөөс 7-10м/с, 19-20-нд хойно баруун хойноос 9-12м/с, үе үе 14-16м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 08-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан, 20,21-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 4-6, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэргсрэлт ажиглагдана. 19-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.04.16

2018 оны 4 дүгээр сарын 16-наас 4 дүгээр сарын 23-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар

 хур тунадас нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна/

Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18, 23-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-19-нд зарим нутгаар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-11 м/с. 19-нд түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн баруун, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 19-нд түр зуур 14-16 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20, 21-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ

 

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

29749475_576316709395798_4133908864699741071_o30711060_584069528620516_8548793246300504064_o