2018 ОНЫ 04 ДҮГААР САРЫН 09-16-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс

04 дүгээр сарын 16ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 09, 12, 13-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 09, 10-нд баруун хойноос 6-9м/с, 12-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 8-11м/с, 13-нд баруун хойноос 7-10м/с, 14-15-нд өмнө, баруун өмнөөс 5-8м/с, 16-нд баруун хойноос 7-10м/с байна.

Температур: 09-14-нийг хүртэл шөнөдөө 05-07 градус хүйтэн, өдөртөө 06-08 градус дулаан, 15-наас дулаарч шөнөдөө 00-02 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 10, 11-нд нутгийн баруун хагаст 12, 13-нд төв болон говийн нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 09-нд төв болон зүүн зүгийн нутаг, 12-нд баруун зүгийн нутаг, 13-нд төв болон  зүүн зүгийн нутгаар үүл тунадасанд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.04.09

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 09, 10, 13-нд үүлэрхэг, 13-нд хур тунадас орж, шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 09-нд баруун өмнөөс баруун хойш эргэж, 10, 13, 14-нд баруун хойноос 10-13м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 7-10м/с байна.

Температур: 09-12-ныг хүртэл шөнөдөө 05-07 градус, өдөртөө 15-17 градус дулаан, 13, 14-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0-2, өдөртөө 08-10 градус дулаан, 15-16-нд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 09, 10, 13-нд дунд хүчтэй сэргсрэлт ажиглагдана. 13-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.04.09

2018 оны 4 дүгээр сарын 9-нөөс 4 дүгээр сарын 16-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, шуурч хүйтэнбайна/

Баруун аймгуудын нутгаар: 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутгаар, 11-нд зарим газраар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.  11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 13-наас бүх нутгаар дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн  хагаст хур тунадас, нойтон цас орно, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно, салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 9,12-13нд бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус хүрч дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар, 10-11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас нойтон цас орж, салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 9, 12, 15-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 9-нд шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, 13-нд зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд Арц Богдын өвөр хоолойгоор, 9, 12-13нд зарим газраар 15-17м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус хүрч дулаарна.

ЦУОШГ, УМС

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_041929749475_576316709395798_4133908864699741071_o