Зам, тээврийн салбарынхан спортоор өрсөлдөнө

      Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээн маргааш буюу 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цагт Бага тэнгэрийн аман дахь үндэсний спортын хөлбөмбөгийн талбайд хөлбөмбөгийн тэмцээнээр эхэлнэ.

        Идэвхтэй хөдөлгөөнөөр бие бялдраа чийрэгжүүлэх цаашлаад ажлын бүтээмж нэмэгдүүлэх, салбарын ажилтнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, спортын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уламжлалт тэмцээнийг өнгөрсөн жил ИНЕГ хариуцан зохион байгуулсан бөгөөд тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр “Шилжин явах цом”-ын эзэн болж байсан билээ.

        Тус тэмцээнийг өнөө жил “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан зохион байгуулна. Тэмцээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргааны газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын үндэсний төв” УТҮГ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Авто, тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн баг тамирчид оролцох юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 04 дүгээр 14-ний өдрийн 10:00 цагаас, хаалт 04 дүгээр сарын 21-ний өдөр сагсан бөмбөгийн тэмцээний аварга тодорсны дараагаар Тээврийн дээд сургуулийн спорт зааланд тус тус болно. Тэмцээний төрөл, зохиогдох хуваарийг танилцуулбал: 

Спортын төрөл Хугацаа Багийн бүрэлдэхүүн Тэмцээн явагдах газар
Эрэгтэй Эмэгтэй
1 Хөл бөмбөг 2018.04.07-ны 09:00 цагт 12 Бага тэнгэрийн аман дах үндэсний спортын цогцолборын хөлбөмбөгийн талбай
2 Снукер Бильярд 2018.04.08-ны

10:00 цагт

3 1 “Агар төв” Хан – Уул дүүрэг 3-р хороо /Гурвалжингийн гүүрний урд, Буудлага спорт клубын замын эсрэг талд Агар төв/
3 Дартс 2018.04.08-ны

10:00 цагт

3 3 БЗД, 5-р хороо, 15-р хороолол, “Уярал Трейд” ХХК-ийн байрны 2 давхарт New Star Darts Club

/”Цайз” зах явах замд 1000 оюутны байрны автобусны буудлын дэргэд/

4 Гар бөмбөг 2018.04.14-15-ны 09:00 цагт 8 8 Тээврийн дээд сургуулийн спорт заал
5 Сагсан бөмбөг 2018.04.21-ний 09:00 цагт 8 8 Тээврийн дээд сургуулийн спорт заал

 

 

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weatherweather