2018 ОНЫ 04 ДҮГААР САРЫН 02-09-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс

04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 04, 05, 07-нд үүлэрхэг, 04-нд хур тунадас, нойтон цас, 05, 07-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 03-нд өмнө баруун өмнөөс 5-8м/с, 04-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж 8-11м/с, 05-нд хойно баруун хойноос 9-12м/с, үе үе 14-16м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 02, 06-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд өмнөөс 4-7м/с байна.

Температур: 02, 03, 05, 06-нд хүйтэрч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн, бусад хугацаанд бага зэрэг дулаарч шөнөдөө 05-07 градус хүйтэн, өдөртөө 09-11 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 05-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, 06-нд төв болон  говийн нутгаар, бусад хугацаанд ихэнх нутгаар хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 02-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун болон  говийн нутаг, зүүн зүгийн нутгийн өмнө хэсгээр, 03-нд төвийн нутгийн өмнөд, говийн нутгаар, 04 нутгийн хойд хагаст, 05-нд баруун болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар, 06-нд төв болон говийн нутгаар үүл тунадасанд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.04.02

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 02, 04, 05-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 04-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, 05-нд баруун хойноос 11-14м/с, үе үе 16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 06-нд баруунаас, бусад хугацаанд зүүн хойноос 5-8м/с байна.

Температур: 06-нд шөнөдөө 04-06 градус, бусад хугацаанд шөнөдөө 0-2 хүйтэн, өдөртөө 04, 07-нд 15-17 градус, бусад хугацаанд 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02-04, 07-08-нд дунд хүчтэй сэргсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.04.02

2018 оны 4 дүгээр сарын 2-ноос 4 дүгээр сарын 9-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

      / Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж шуурч хүйтэрнэ/

Баруун аймгуудын нутгаар: 2-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 2-3нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд зарим газраар 15-17м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-5-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 6-наас ихэнх нутгаар дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 2-нд зарим газраар, 4-5нд ихэнх нутгаар, 6, 8-нд нутгийн зүүн  хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 4-5нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 2, 6-нд зарим газраар 7-12м/с хүрч ширүүснэ. 3,7-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 2,4-6-нд зарим газраар 14-16м/с, 5-нд зарим үед 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 4-нд багазэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 4-5нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 2-3нд Арц Богдын өвөр хоолойгоор, 4-5нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-4нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 7-ноос бага зэрэг дулаарна.

                                                                                              ЦУОШГ, УМС

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

UntitledIMG_0419