Нисэхийн цаг уурын мэдээлэлд дэвшилт гарна

Иргэний нисэхийн ерөнхий газар болон Цаг уур орчны шинжилгээний газрын хамтын ажиллагааны хүрээнд Нисэхийн цаг уурын төвд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж 144 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хүчин чадалтай серверийг дагалдах хэрэгслийн хамт өнөөдөр хүлээлгэн өглөө.
“DELL POWEREDGE R930” маркийн цаг агаарын тоон прогнозын боловсруулалтын сервер бүхий програм хангамжийг ИНЕГ/УТ/ТББ/Б-03/17/4 гэрээнд заагдсан дагуу ийнхүү хугацаанд нь нийлүүлж байгаа юм.
Тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаанд ИНЕГ-ын АНБЗХ-ийн даргаЁ.Эрдэнэбат, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын Агаарын навигацийн бэлтгэл ажлын хэсгийн дарга П.Пүрэвсүх, ЦУОШГ-аас дэд дарга Б.Баттулга болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Нисэхийн цаг уур дээрх сервер, компьютерыг ашигласнаар дэлхийн цаг уурын байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн тоон загварын үр дүнг цаг хугацааны хоцрогдолгүйгээр ашиглах боломжтой болж байна. Түүнчлэн нислэгт зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээний таарц, чанар дээшилж, агаарын тээвэрлэгчдийг нарийвчлал өндөртэй цаг агаарын зураг, мэдээгээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Ингэснээр нислэгийн цаг уурын үйлчилгээнд дэвшилт гарч олон улсын жишигт нийцэж байна.27983374_551119911915478_2675130834777814836_o

27867097_551120055248797_6077059726617584139_n

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weather28080340_1544634542250262_403847416_o