2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 12-19-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс

2 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 17, 18-нд  үүлэрхэг, бага зэргийн цас бударна. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй. Утаатай.

Салхи:  15, 19-нд баруун хойноос 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур:  Өдөртөө 12-14 градус, шөнөдөө 25-27 градус, 18-наас бага зэрэг хүйтэрч өдөртөө 15-17 градус, шөнөдөө 28-30 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Нийт хугацаанд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээрээ дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.02.12

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи:   12,17-19-нд баруун хойноосоо 6-8м/с, Бусад хугацаанд баруун өмнөөсөө 4-7м/с.

Температур: Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 01-03 градус дулаан, 18-с бага зэрэг хүйтэрч өдөртөө 02-04 градус, шөнөдөө 17-19 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.02.12

2018 оны 2 дугаар сарын 12-ноос 2 дугаар сарын 19-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Хугацааны эхний хагаст нутгийн зүүн хэсгээр

хүчтэй салхилан шуурч жавартай хүйтэн байна/

Баруун аймгуудын нутгаар: 16-17-нд зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 17-18нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 17-18-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 12-13-нд нутгийн хойд хэсгээр,16-нд Хангайн уулсаар бага зэргийн цас, 17-нд ихэнх нутгаар, 18-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар баруун хойноос 12-14м/с хүрч ширүүснэ. 12,16-17-нд хүйтний эрч суларч Дархадын хотгороор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Зүүн аймгуудын нутгаар: 13-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 12,15,18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 17-нд хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хугацааны эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 13-14-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 16-21 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_005227983374_551119911915478_2675130834777814836_o