С.Чулуун: Шинэ нисэх буудлын замд археологийн үндэсний музей байгуулна

Энэ сарын 5-ны өдөр зохион байгуулсан “Монголын археологи-2017” хурлын үеэр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунаас МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч ярилцлага авах үеэр нэгэн сонирхолтой зүйлийг ярьжээ.

S.Chuluun

Тэрбээр “2017 онд Түүх, археологийн хүрээлэн ямар ажлууд хийв?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Өнгөрсөн жилийн хувьд бидэнд маш олон давуу талууд байсан. Бид Монголын археологийн үндэсний музей байгуулах газрын зөвшөөрлийн асуудлыг олон жил хөөцөлдсөний эцэст шинэ нисэх буудлаас Улаанбаатар орох замд барих шийдвэрийг Төв аймгийн ИТХ гаргаад байна. Энэ чиглэлд дараа дараагийн ажил өрнөнө. Төр засгаас археологийн салбарт анхаарал хандуулж, лаборатори, музей барих ажлыг эхлүүлэх юм бол Евразийн хэмжээний нүүдэлчдийн эзэнт гүрний музейг байгуулах боломж Монголд байна. Археологийн дурсгал нийгмийг соён гэгээрүүлэх том ач холбогдолтой. Дээрээс нь шинэ нисэх буудалд буусан хүн бүхэн дайраад гарна гэсэн үг. Энэ бүхэн Монголын эдийн засагт нэмэр болохоос гадна судлаачдаа дэлхий зиндаанд гаргах, өв соёлоо зөв орчинд хадгалж үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд тус дөхөм болох юм.

Хоёрдугаарт, Оросын Эрмитажийн музейд 70 жил хадгалагдсан Ноён уулын өв соёлын бүрэн цогц судалгааг Монголд анх удаа хэвлэсэн. Мөн 2019 онд Монгол Улс Эрмитажийн музейтэй хамтран “Чингис хааны угсааныхны алт эрдэнэс” нэртэй үзэсгэлэнг гаргана. Энэ жилийн 4 дүгээр сард “Тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэнг Солонгос улсад гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Монгол улсын археологийн судалгаа зөвхөн хайгуулаас гадна судалгааны үр дүнгээ дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх, олон улсад монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх, дэлхийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж гадаадад хадгалагдаж буй Монголын өв соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх ажлуудыг цогцоор нь хийж байна. Ер нь археологийн судалгаа хийх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, өвлүүлэх ажил цогцоороо бодлого болж явах ёстой гэж үзэж байна. Монгол өөрөө археологийн дурсгалаар баялаг, бүх үеийн дурсгал олддог нутаг. Тэгэхээр энэ өв соёлыг системтэй, дараалсан, зөв, холыг харсан бодлогоор авч явах ёстой” хэмээн хариулсан байна.

                        Дэлгэрэнгүйг http://www.montsame.mn/read/80080 эндээс үзнэ үү

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

OLYMPUS DIGITAL CAMERAIMG_0052