ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМТРАН АЖИЛЛАНА

Иргэний нисэхийн ерөнхий газар нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцох байгууллагуудын нэг болох Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д. Даваа нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

Гэрээний гол зорилго нь аюулд нэрвэгдсэн болон аюул тулгарсан агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны үед хоёр байгууллагын хамтын ажиллагааг зохицуулахад чиглэгдэж байгаа юм. Түүнчлэн Иргэний хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Улсын нисэхийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэний нисэхийн дүрэм-138 (Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа), Эрэн хайх, авран туслах үйл ажлыг зохион байгуулах дүрэм (УНД-6), Монгол Улсын Шадар сайд, Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 33/216 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Агаарын хөлгийн осол, сүйрлийн үед ажиллах журам” зэрэг баримт бичгүүдийг үндэслэн хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ.

Дээрх гэрээнд тусгагдсан нэг чухал заалт нь зэвсэгт хүчний эзэмшлийн болон иргэний агаарын хөлгийг ЭХАТ үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн  оролцуулах, талууд үйл ажиллагаанд оролцох өөрсдийн байгууллага, албадын бэлэн байдлыг хангах тухай юм. Олон улсын (JOINT SAREX) болон үндэсний хэмжээний иж бүрэн болон хэсэгчилсэн дадлага, сургуулилтанд ИНЕГ болон ЗХЖШ оролцохдоо нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох нь чухал байдаг тул хамтран ажиллах гэрээнд холбогдох нэгжүүдийн эрх үүргийг ч тодорхой болгожээ.

Талууд гэрээний хэрэгжилтийг жил бүр хамтран дүгнээд тайланг “Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бэлтгэл, төлөвлөлтийг зохицуулах хороо”-нд хүргүүлж байх үүрэг хүлээсэн байна. Ийнхүү ИНЕГ 2013 оноос хойш нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэн оролцох ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, ЗХЖШ гэсэн байгууллагатай хамтран ажиллах гэрээнүүд байгуулаад байна.

DSC_1676

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

DSC_0024weather