2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 08-15-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс

15-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 08-09-нд шилжих шөнө солигдмол үүлтэй бага зэргийн цас бударна. 14-нд үүлэрхэг цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй. Утаатай.

Салхи: 09, 14-нд баруун хойноос 4-7м/с, 12-нд зүүн өмнөөс 5-8м/с, Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 08-10-нд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 17-19 градус, 11-нээс бага зэрэг хүйтний эрч суларч шөнөдөө 25-27 градус өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар дунд хүчтэй сэгсрэлттэй. 8-9-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд төв зүүн зүгийн нутгаар сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.01.08

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 13-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 8, 9, 14-нд баруун, баруун хойноос 7-10м/с, зарим үед 13-15м/с хүрч шуурна. Бусад хугацаанд баруун, баруун өмнөөс 4-7м/с.

Температур:  шөнөдөө 15-17 градус, өдөртөө 08-10 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 09, 14-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 13-нд үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.01.08

2018 оны 1 дүгээр сарын 8-наас 1 дүгээр сарын 15-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Баруун аймгуудын нутгаар: 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-14-нд зарим газраар цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч чангарах ч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 8, 13-нд зарим газраар, 12, 14-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8, 13-нд зарим газраар 7-12м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 8, 14-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 9-12 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: 8-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-12м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногт хүйтний эрч бага зэрэг чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Цааш хоногт нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

26732172_1278117252290268_1337342109_oshildeg baitsaagch