“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ – 2017”

1. Ази, Номхон далайн бүсийн иргэний нисэхийнхэн Улаанбаатарт чуулав.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэх захирлуудын 54 дүгээр их хурал Улаанбаатар хотноо 08 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Бүс нутгийн төлөөлөл төдийгүй, иргэний нисэхийн олон улсын төрөл мэргэжлийн 10-12 байгууллага, агаарын тээвэр өндөр хөгжсөн Америк, Европын улс орнуудын төлөөлөгчид, агаарын хөлөг болон агаарын навигаци, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлийн тоног төхөөрөмж, нисэхийн цахим хяналт удирлагын систем, үйлдвэр эрхлэгчид, олон улсын байгууллагууд байнга оролцдог уламжлалтай энэхүү хурлыг Ази, Номхон далайн бүсэд хамаарах зарим улс орон 2-3 удаа хүлээн авсан байдаг. Манай улсын хувьд 2003 онд 40 дүгээр хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулснаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын дээд удирдлага, гишүүн орнуудаас өндөр үнэлгээ авч байсан. “Эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалт хийхийг Ази, номхон далайн бүсийн орнуудад уриалах нь” сэдвийн дор болж өндөрлөсөн энэ удаагийн хуралд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бүх удирдлага, Ази, номхон далайн 40 гаруй орны иргэний нисэхийн ерөнхий захирал бусад төлөөлөгчид гээд 400 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Хурлаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлж буй шинэ санал, санаачилга, стандартыг нэвтрүүлэх талаар хэлэлцсэнээс гадна Монгол Улс ойрын хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай Иргэний нисэхийн салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар уулзалтууд зохион байгуулж, хоёр хөрштэйгөө стратегийн түншийн хэмжээнд харилцаагаа сайжруулж чадлаа. Уулзалтуудын үр дүн түрүүчээсээ гарч, үнэ тарифын өөрчлөлт, агаарын замын шинэчлэл, техник технологийн хөгжлийн чиглэлээр олон ажлууд хийгдэж эхлээд байна. Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэх захирлуудын 54 дүгээр их хурал нь олон улсад Монголын иргэний нисэхийн байгууллага боловсон хүчин, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагаагаараа дэлхийн жишигт хүрсэн улс гэдгээ харуулж чадсан хурал боллоо.

26173677_527106654316804_4903264681045436164_o

26060278_527106644316805_8233386875935187014_o

26171509_527106987650104_7593293307603612519_o

26171849_527106680983468_9040030798248346538_o

25791181_527106734316796_8530117378219365173_o

25791153_527106774316792_5399283377712428520_o

26060031_527106840983452_6509401505231098891_o

26024153_527106970983439_8038274625714803514_o

26063322_527107060983430_843779849086682935_o

26170177_527106997650103_585737778514690539_o

26170329_527107067650096_3187566299201729775_o

26170470_527107130983423_6452250075809765573_o

26170531_527107077650095_8641940627266979523_o

26024050_527106877650115_6822291209326179623_o

26114483_527106837650119_6843075186867302096_o

25790781_527106717650131_800686435951787751_o

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

26113811_527105124316957_4519161767183396401_n26133960_1268354913266502_1570670737_o