2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 04-11-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2017 оны 12 дугаар сарын 04ний өдрөөс

12 дугаар сарын 11ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 05, 06-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй. Утаатай.

Салхи: 06, 09-нд баруун хойноос 6-9м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Хугацааны эхэнд хүйтэрч шөнөдөө 28-30 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус хүйтэн.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Нутгийн зүүн хагаст дунд хүчтэй сэгсрэлттэй.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2017.12.04

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 05-нд баруун өмнөөсөө 5-8м/с, бусад хугацаанд баруун, баруун хойноос 7-10м/с.

Температур:  Нийт хугацаанд шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2017.12.04

2017 оны 12 дугаар сарын 4-нөөс 12 дугаар сарын 11-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Хугацааны дунд үеэр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж,

явган шуурга шуурна /

Баруун аймгуудын нутгаар: 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр 7-12м/с. 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 7-12м/с хүрч явган шуурга шуурна. 6-9-нд бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус,  өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 градус,  өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна..

Зүүн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд зарим газраар, 7, 10-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах ч цаашдаа хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-нд шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 6-7-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 7, 9-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЦУОШГ, УМХэлтэс

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

weathermendchilgee 07 december