2017 ОНЫ 11 ДУГААР САРЫН 27-НӨӨС 12 ДУГААР САРЫН 04-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс

12 дугаар сарын 04ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 27, 02-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй. Утаатай.

Салхи: 27-нд баруун хойноос 6-9м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Хугацааны эхэнд хүйтэрч шөнөдөө 28-30 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус хүйтэн, 30-аас хүйтний эрч суларч шөнөдөө 24-26 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд нийт нутгаар дунд хүчтэй сэгсрэлттэй, нутгйин хойд хагаст сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2017.11.27

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 28, 01-нд баруун өмнөөсөө 5-8м/с, бусад хугацаанд баруун, баруун хойноос 7-10м/с.

Температур:  Нийт хугацаанд шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2017.11.27

2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 4-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Хугацааны эхээр говь тал хээрийн нутгаар хүчтэй салхилан шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ /

Баруун аймгуудын нутгаар: 28-нд зарим газраар, 1-3-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 27-28-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, 2-3-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 27-28-нд Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 27-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 28,2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурна. Салхи 27-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18м/с, 28,2-3-нд зарим газраар 9-14м/с ширүүснэ. 27-28-нд хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус,  өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 29-1-нд хүйтний эрч бага зэрэг сулрах ч 2-3-нд өмнөх хоногоос 3-4 градусаар хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 27-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. 30-нд нутгийн  хойд хэсгээр, 2-3нд зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с, 30, 2,3-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 27-28-нд ихэнх нутгаар, 30,3-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн  байна. Бусад хугацаанд хүйтний эрч 3-4 градусаар сулхан байна.

Говийн аймгуудын нутгаар: 27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шуурна. 2-3-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 27-28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0056weather