Төрийн одон, медаль хүртсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэв

Их эзэн Чингис хааны өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн, одон медалиар шагнагдсан ажилчдад ИНЕГ-ын даргын зөвлөл хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

            Ерөнхийлөгчийн зарлигаар зам, тээврийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж тус салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ИНЕГ-ын өндөр настан Д.Доржпалам, Ахмадын хорооны дарга З.Наранцэцэг, Аудитор П.Цогбаяр, “Чингис хаан” ОУНБ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга П.Батжаргал, тус нисэх буудлын Аврах, гал унтраах албаны галын дуудлага хүлээн авагч-оператор Н.Мөнхтуяа нарыг “Алтан гадас” одонгоор, “Чингис хаан” ОУНБ-ын нягтлан бодогч Б.Баттуяа, Аюулгүй үзлэгийн тоног төхөөрөмжийн ахлах инженер Д.Даваадорж, Аврах, гал унтраах албаны менежер П.Төмөрхүү, Шалгалтын нислэг, зураглалын албаны Нислэгийн журам зохиогч инженер Д.Бадрах, Газрын тусгай үйлчилгээний албаны жолооч Ж.Өсөхбаяр нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан юм.

IMG_0010

IMG_0017

IMG_0021

IMG_0051

IMG_0056

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0173weather