“TBC-2MC” агаарын хөлгийн их засварын ажилтай танилцлаа

УИХ-ын зарим гишүүн болон Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар  МИАТ ХК-ийн агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газарт ажиллаж “TBC-2MC” агаарын хөлгийн их засвар, угсралтын ажлын явцтай  өнөөдөр танилцлаа.

“АН-2” онгоцны шинэчилсэн загвар болох “TBC-2MC” агаарын хөлгийг эх орондоо угсарч, засварлах ажлыг хөгжүүлбэл онцлог бүс нутагтай манай улсын хувьд Ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхэд ашиглаж болох чухал ач холбогдолтой.

Тиймээс дээрх зорилтын хүрээнд парламентын болоод Засгийн газрын гишүүд ОХУ-ын “TBC-2MC” агаарын хөлгийг засварлаж буй байдал, түүний загвараар монгол инженерүүд хуучин “АН-2” агаарын хөлгийг шинэчилэн угсарч буй үйл явцтай танилцсан нь энэ юм.

Монгол Улсын Засгийн газар 2013 оны 428 дугаар тогтоолоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөнд “Ерөнхий зориулалтын нисэхийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, агаарын зай, аэродром, буух талбай, нисдэг тэрэгний тавцан, агаарын хөлөг, бүртгэл техник үйлчилгээ, нисгэгч бэлтгэх зэрэг үйл ажиллагааны зохицуулалтыг хамарсан “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

2016 онд батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Жижиг нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж, гамшгаас хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр ашиглана” гэж тусгагджээ.

Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлснээр иргэний нисэхийн салбарын үзүүлэх ажил, үйлчилгээний төрөл өргөжих, иргэдэд агаарын тээврийн үйлчилгээ хүртээмжтэй болохоос гадна бизнес аялал, жуулчлал, ачаа, шуудан тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэргээр нийгмийн болон бизнесийн бусад салбарт нисэхийн үйлчилгээг ашиглах нөхцөл бүрдэнэ гэдгийг ИНЕГ-ын Захиргаа,, удирдлагын газрын дарга Т.Батжаргал танилцуулсан. Түүнчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан бага оврын агаарын хөлгийг усрах ажлыг Монголдоо хөгжүүлэх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлгээний газрын дарга Т.Аюуш хэлж байлаа.

Зам, тээврийн сайдын хувьд “TBC-2MC” агаарын хөлгийг засварлах ажилд дэмжлэг үзүүлнэ, гэхдээ хууль, олон улсын дүрэм, журамд нийцүүлэн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас олгодог бүх зөвшөөрөл гэрчилгээжүүлэлтыг авсан байх ёстой гэдгийг хэллээ.

IMG_0014

IMG_0029

IMG_0033

IMG_0038

IMG_0058

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0121tender-Web-Banner-1