“Чингис хаан” ОУНБ-д бүрэн хэмжээний дасгал сургуулилт боллоо

“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд “Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл буюу Код-7” сэдэвт бүрэн хэмжээний дасгал сургуулилт амжилттай болж өндөрлөлөө.

Тагнуулын байгууллагын тухай, Терроризмтэй тэмцэх тухай, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулиуд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм”, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Онцгой нөхцөл бий болсон үед хууль сахиулах байгууллагуудын хамтран ажиллах төлөвлөгөө”, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын “Онцгой байдлын төлөвлөгөө” болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, дүрэм журам болон Тагнуулын ерөнхий газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын баталсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу тус сургуулилтыг зохион байгууллаа.

Энэхүү дасгал сургуулилтын гол зорилго нь нисэх буудлын барилга байгууламжийг барьцаалсан, тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн үед иргэний нисэхийн харьяа байгууллагууд болон хамтран ажиллах байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдмэл удирдлагаар хангах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийт албан хаагчдыг сургаж дадлагажуулахад оршиж байгаа юм.

Дасгал сургуулилтад нийт 24 байгууллагын  240 орчим хүн оролцлоо.

IMG_0074

IMG_0086

IMG_0090

IMG_0118

IMG_0121

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

tender-Web-Banner-1IMG_0058