Иргэний нисэхийн ерөнхий газрын “CL-31 Чингис хаан олон улсын нисэх буудалд үүлний өндөр хэмжигч, хараа хэмжигч станц нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                            Огноо : 2017-11-06

Тендер шалгаруулалтын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газрын “CL-31 Чингис хаан олон улсын нисэх буудалд үүлний өндөр хэмжигч, хараа хэмжигч станц нийлүүлэх” нийлүүлэгчийг  сонгон шалгаруулах тендер.

Тендер шалгаруулалтын дугаар: ИНЕГ/УТ/ТББ/Б-16/16

Иргэний нисэхийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос: Иргэний нисэхийн ерөнхий газрын “CL-31 Чингис хаан олон улсын нисэх буудалд үүлний өндөр хэмжигч, хараа хэмжигч станц нийлүүлэх” нийлүүлэгчийг  сонгон шалгаруулах тендер.–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг(хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 150 000 000 төгрөг /2 жилд/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150 000 000 төгрөгөөс доошгүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: дундаж нь 150 000 000 төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй 

Тендерийн хамт 2,716,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны 10.00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны 10.00 цаг нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Буянт-Ухаа. Иргэний нисэхийн ерөнхий газар. 

Хөрөнгө оруулалтын тасаг. 108 тоот өрөө .

Утас: 282037,  Факс: 70049683

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

tender-Web-Banner-1IMG_0121