PAPI СИСТЕМҮҮДИЙН ГАЗРЫН ХЭМЖИЛТ ТОХИРУУЛГА, БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Нислэгийн журам боловсруулалтын албаны ажилтнууд Улаанбаатар хотын “Чингис Хаан” ОУНБ, Увс аймгийн “Дэглий Цагаан”, Ховд аймгийн “Ховд”, Хөвсгөл аймгийн “Мөрөн”, Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлуудын ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч /PAPI/ системүүдийн газрын хэмжилт тохируулга, баталгаажуулалтын ажлыг фотометрийн /SMF/PAPI/ төхөөрөмжөөр баталгаажуулах ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 03-наас 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд ТХНҮА-ны Цахилгаан, гэрэл суултын хэсгийн инженер техникийн ажилтнуудтай хамтран амжилттай хийж гүйцэтгэлээ.

Газрын хэмжилт тохируулга, баталгаажуулалтын ажлыг ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч системүүдийн A,B,C,D гэрэл тус бүрд хийж ANNEX 14-н стандарт шаардлагуудад бүрэн нийцүүлсэн болно.

Тус албаны ажилтнууд 2017 ондоо багтаан Өвөрхангай аймгийн “Арвайхээр”, Өмнөговь аймгийн “Ханбумбат”, Өмнөговь аймгийн “Гурвансайхан”, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлуудын PAPI системүүдийн газрын хэмжилт тохируулга, баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

НЖБА

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

tender-Web-Banner-1768a0bb1086ecd01a2c449484c6514f9-0