“Дэглий цагаан”-д бүрэн хэмжээний дасгал сургуулилт болов

Онцгой байдлын үед ажиллах журмын дагуу “Барилга байгууламжийг тэсэлгээний хэрэгслээр заналхийлэх үйлдэл “КОД-7” сэдэвт бүрэн хэмжээний дасгал сургуулилт Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудалд амжилттай болж өндөрлөлөө.

            Онцгой байдал үүссэн үед хамтран ажиллах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, турших, ажилтан албан хаагчдыг сургаж, дадлагажуулах үүднээс энэхүү дасгал сургуулилтыг зохион байгуулсан юм.

Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах, аюулгүй байдлын хяналт зохицуулалтыг хариуцан ажилладаг байгууллагын хувьд ИНЕГ-аас төлөвлөгөөний дагуу 2 жил тутамд дасгал сургуулилтыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад баруун бүсийн 5 аймгийн нисэх буудлыг хамруулан Увс аймагт хийсэн юм.

Дасгал сургуулилтад ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй ИНЕГ-ын төлөөлөгчид болон Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн нисэх буудал, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Онцгой байдлын газар, Гаалийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хилийн цэргийн 245 дугаар анги, Зэвсэгт хүчний 123-р анги, “Хүннү эйр”, “Аэромонголиа” ХХК зэрэг байгууллагууд оролцлоо.

“Дэглий цагаан” нисэх буудлын хамт олон болон Увс аймгийн Аюулгүй байдлын хорооны гишүүн байгууллагууд дасгал сургуулилтын бэлтгэл ажлыг сайтар хангасан бөгөөд энэхүү дасгал сургуулилтаас  холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах, засч залруулах шаардлагатай зүйлсийн талаар нэгдсэн дүгнэлт гаргах юм.

IMG_1160[1]

IMG_1165[1]

IMG_1174[1]

IMG_1202[1]

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

IMG_0762tender-Web-Banner-1