НИСЛЭГИЙН УДИРДАГЧИД АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭРЭЭ ӨРСӨЛДӨВ

Олон улсын нислэгийн удирдагчдын өдрийг угтаж Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Англи хэлний ээлжит тэмцээн “Жаргалант” цогцолборт амжилттай зохион байгуулагджээ.

            Энэхүү тэмцээн нь НХҮА-ны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Game of controllers”  нэртэйгээр нийт 80 нислэгийн удирдагчийг хамруулан тэдний англи хэлний мэдлэг, багаар ажиллах чадвар болон хурдан сэтгэж оновчтой шийдвэр гаргах сэтгэлгээг шалгах зорилготойгоор зохион байгуулсан байна.

            Уг тэмцээнд нийт нислэгийн удирдагч нар “House of eagle”, “House of wolf”, “House of bear”, “House of dragon” гэсэн дөрвөн багуудад хуваагдан өрсөлдөж Ерөнхий нислэгийн удирдагч Ж.Отгонболд ахлагчтай баг 1-р байр, Ерөнхий нислэгийн удирдагч Т.Дөлгөөн ахлагчтай баг 2-р байрыг тус тус эзэлсэн.

            Олон улсад нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлж байгаа нислэгийн удирдагч болон нисгэгч нарт Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас англи хэлний тодорхой түвшний шаардлагыг тавьдаг бөгөөд энэхүү шаардлагыг манай нислэгийн удирдагч бүрэн ханган ажиллаж байгаа юм.

IMG_8824

IMG_8826

IMG_8849

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

DSC_0106IMG_0782